Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00251

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2026/00251

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: * аймаг, * сум, *дугаар баг, * хэсгийн ** тоотод оршин суух Л.Н*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00124/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Хүсэлт гаргагч Л.Н*******,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Хүсэлт гаргагч Л.Н******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

“...Миний бие Булган аймгийн О******* сумын Ө******* хорооны цэцэрлэгт туслах багшаар тасралтгүй ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт ажлаас гарсан талаарх бичилт байхгүй зөрчилтэй байх тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, 1998 оныг дуустал хугацаанд** аймгийн О******* сумын Ө******* хорооны цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын CVL2663010001000118 дугаартай 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б******* овогт Б*******ын Г******* /РД: / төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-* аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “* аймгийн * сумын 3 дугаар багийн харьяат Л******* овогтой Н******* нь * аймгийн Ө******* хорооны Цэцэрлэгт 1990-1993, 1995, 1997, 1998 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов” гэх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Л.Н*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /5-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Л******* овогтой Н*******гийн №** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /6-8-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулсан хуулбар /9-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Л.Н*******гийн *аймгийн Нийгмийн даатгалын газрын “* аймгийн О******* сумын Ө******* тосгоны цэцэрлэг” шимтгэл төлж ажилласан архивын лавлагаа /10-р хуудас/,

-* аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаартай “Булган сумын 3 дугаар багийн харьяат Л******* овогтой Н*******гийн О******* сумын Ө*******ийн цэцэрлэгт 1990-1998 онд тогооч, угаагчаар ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов” гэх архивын цалингийн цэсийн лавлагаа /11-р хуудас/

3. * аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс * аймаг, * сум, * дугаар багийн * хэсгийн * тоотод оршин суух, Е******* овогт Л*******гийн Н******* /РД:*/-ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1, Маягт-1 лавлагааг, мөн * аймгийн О******* суманд үйл ажиллагаа явуулж байсан “Ө******* тосгоны цэцэрлэг”-ийн хуулийн этгээдийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн байна.

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Н.Т, Н.С нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Хүсэлт гаргагч Л.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

 3.Хүсэлт гаргагч Л.Н******* нь 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс  1998 оны дуустал хугацаанд * аймгийн О******* сумын Ө******* хорооны цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Л.Н******* нь 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны дуустал хугацаанд * аймгийн О******* сумын Ө******* хорооны цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан болох нь:

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын CVL2663010001000118 дугаартай 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б******* овогт Б*******ын Г******* /РД: * төрсний бүртгэлийн лавлагаа, * аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “* аймгийн * сумын 3 дугаар багийн харьяат Л******* овогтой Н******* нь * аймгийн Ө******* хорооны Цэцэрлэгт 1990-1993, 1995, 1997, 1998 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов” гэх тодорхойлолт, хүсэлт гаргагч Л.Н*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагч Л******* овогтой Н*******гийн №*дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүсэлт гаргагч Л.Н*******гийн Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын “* аймгийн О******* сумын Ө******* тосгоны цэцэрлэг” шимтгэл төлж ажилласан архивын лавлагаа, * аймгийн Архивын тасгийн 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 251 дугаартай “* сумын 3 дугаар багийн харьяат Л******* овогтой Н*******гийн О******* сумын Ө*******ийн цэцэрлэгт 1990-1998 онд тогооч, угаагчаар ажиллаж байсан цалингийн цэс архивд байгаа тул лавлагаа олгов” гэх архивын цалингийн цэсийн лавлагаа, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс * аймаг, * сум, * дугаар багийн * хэсгийн *тоотод оршин суух, Е******* овогт Л*******гийн Н******* /РД:*/-ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1, Маягт-1 лавлагаа,

гэрч Н.Т: “Миний бие * аймгийн О******* сумын Ө******* хорооны 1 дүгээр цэцэрлэгт 1988-1996 он хүртэл цэцэрлэгийн хүнсний нярваар ажиллаж байсан. Л.Н******* нь * аймгийн О******* сумын Ө******* хорооны 1 дүгээр цэцэрлэгт 1989 онд дунд бүлэгт туслах багшаар ажилд орсон. Би 1996 онд *аймаг руу шилжих үед Л.Н******* нь ажлаа хийгээд үлдэж байсан.  Л.Н******* нь надтай ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажилласан” гэх

Гэрч Н.С: “Миний бие * аймгийн О******* сумын Ө******* хорооны 1 дүгээр цэцэрлэгт 1989-1999 он хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан. Л.Н******* нь 1989-1999 оны хооронд туслах багшаар ажиллаж байсан. Л.Н******* энэ хугацаандаа тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.Н*******г *аймгийн О******* сумын “Ө******* тосгоны цэцэрлэгт” туслах багшаар 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг нь тогтоож шийдвэрлэлээ.

            5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Е******* овогт Л*******гийн Н******* /РД: ГЭ71073009/-ыг Булган аймгийн О******* сумын Ө******* тосгоны цэцэрлэгт 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс, 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.ОДОНЧИМЭГ