Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/174

 

2026             02             04                                                                             2026/ДШМ/174

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч М.Алдар,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч В.Гэрэлт-Од, Ч.Энхтөвшин ,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/7744 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлээр Б.Б-т холбогдох эрүүгийн 2503000000572 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Б-ийн Б-, ........., ял шийтгэлгүй, /РД:Б-/.

Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд Баянзүрх дүүргийн ............

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/7744 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон насанд хүрээгүй хохирогч О.Б-, түүний гэр бүлийн хамаарал бүхий гэрчээр оролцсон этгээдтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.АЛТАНТУЯА

                          ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                              Л.ГАЛБАДАР