| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2026/00115/И |
| Дугаар | 304/ШШ2026/00252 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2026/00252
| 2026 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 304/ШШ2026/00252 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * аймаг, С******* сум, * дүгээр багт оршин суух Б.Э*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00115/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Э******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
“Б.Э******* миний бие нь 1971 онд төрсөн. Би 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал сумын их эмчийн салбарт тогооч, асрагчаар тасралтгүй ажилласан ба ажилд орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт бааталгаажсан боловч аймгийн архивын тасгаас ажилд орсон, гарсан тушаал, лавлагаа гарахгүй байгаа тул ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрээд байна.
Иймд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт, архивын лавлагааг үндэслэн миний * аймгийн С******* сумын их эмчийн салбарт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1994 оныг дуустал тус салбарт тогооч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,
-* аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-* аймгийн С******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны захирамж 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-* аймгийн С******* сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-* аймгийн С******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн захирамжийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Б*******ийн Э*******ын 1971 оны Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 8-9-р хуудас/,
3.* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс * аймаг, С******* сум, * дүгээр багт оршин суух, Х******* овогт Б*******ийн Э******* /РД:*/-ын анх иргэний үнэмлэх, паспорт авч байсан ХААТР-1, Маягт-1 лавлагааг, мөн * аймгийн С******* суманд үйл ажиллагаа явуулж байсан Хүн эмнэлэг-ийн хуулийн этгээдийн лавлагаа зэргийг бүрдүүлсэн байна.
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Ш*******, Б.Ц*******, Ц.Э******* нараас мэдүүлгийг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.Хүсэлт гаргагч Б.Э******* нь Би 1989 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал сумын их эмчийн салбарт тогооч, асрагчаар тасралтгүй ажилласан ба ажилд орсон гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэрт баталгаажсан боловч аймгийн архивын тасгаас ажилд орсон, гарсан тушаал, лавлагаа гарахгүй байгаа тул * аймгийн С******* сумын эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
4.Б.Э******* нь * аймгийн С******* сумын эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ачрагчаар тус тус ажиллаж байсан болох нь:
* аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай цалингийн цэсийн лавлагаа “* аймгийн С******* сумын 1 дүгээр багийн харьяат Б******* овогтой Э******* нь С******* сумын Хүн эмнэлэгт 1991-1994 онд ажиллаж байсан цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов” гэжээ, * аймгийн С******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны захирамж 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбарт “хүн эмнэлгийн салбарын ахлах тогооч Б.Э*******ыг өөрийн хүсэлтээр 9 сарын 15-аас ажлаас нь чөлөөлж..., Б.Э*******ыг өдрийн асрагчаар томилсугай” гэжээ,* аймгийн С******* сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны захирамж 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбарт “...хүн эмнэлгийн ээлжийн асрагч Б.Э******* 15/ҮП-аас ээлжийн амралтаа авсан тул оронд нь Л.Ганчимэгийг мөн асрагч Г.Лхамсүрэн I/ҮП-ээс ээлжийн амралтаа авсан тул оронд нь Б.Энхтамир нарыг түр ажиллуулсугай” гэжээ, *аймгийн С******* сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн захирамжийн хуулбарт “... хүн эмнэлэгт асрагч ажилтай Б******* овогтой Э******* нь 1994 оны 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 25 хүртэл 21 хоног амруулсугай” гэжээ, Б*******ийн Э*******ын 1971 оны Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сумын их эмнэлэгт тогоочоор авч ажиллуулав”, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн сумын их эмчийн салбарын тогоочоос чөлөөлж, сумын их эмчийн салбарт асрагчаар авч ажиллуулав, 1994 оны 08 дугаар сарын 04-ний өдөр * аймгийн төвд шилжих болсон тул өөрийнх нь хүсэлтээр асрагчийн ажлаас чөлөөлөв” гэжээ. Гэрч Ц.Э*******гийн “миний бие 1989 оны 07 дугаар сараас эхлэн 2000 он хүртэл *аймгийн С******* сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажиллаж байгаад 2000-2004 хүртэл сургалтад суусан. 2004 оноос одоог хүртэл * аймгийн С******* сумын Эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн арга зүйчээр ажиллаж байна. Б.Э******* нь 1989 оны 11 дүгээр сараас 1994 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ш*******ын “1990 оны 07 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сар дуустал * аймгийн С******* сумын хүн эмнэлгийн салбарт хүний их эмчээр ажиллаж байсан. Б.Э******* нь 1990 оны 07 дугаар сараас, 1991 оны 12 дугаар сар хүртэл * аймгийн С******* сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ц*******ийн “Би * аймгийн С******* сумын хүн эмнэлгийн салбарт эрхлэгч эмчээр 1992 оны 7 дугаар сараас, 1993 оны 09 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Намайг * аймгийн С******* сумын хүн эмнэлэгт ажилд орох үед Б.Э******* нь асрагчаар ажиллаж байсан. Намайг 1992 оны 7 дугаар сараас, 1993 оны 09 дүгээр сар хүртэл ажиллах хугацаанд Б.Э******* нь тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
3.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Б*******ийн Э******* /рд:ГЭ71040800/-ыг * аймгийн С******* сумын эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тогоочоор, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ