Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ______________овогт Б-н Б-д холбогдох __________ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________________

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст” ойл шатахуун түгээх станцын хойд талд иргэн Х.Бтай машин шүргэсэн гэх шалтгаанаар харилцан маргалдаж улмаар Х.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б-н өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст” ойлын колонк чиглэлд 10 дугаар хороолол талаасаа Хермэс худалдааны төвийн зүүн талын замаар би өөрийн эзэмшлийн __УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад хажуу талаас Приус-20 маркын авто машин намайг шахсаны улмаас би замын баруун талын бордюр мөргөсөн. Тэгээд уурандаа араас нь хөөж очоод эргэлтэн дээр би шахсан чинь бид хоёрын машин шүргэлцсэн. Тэгээд бууж очоод та яаж яваад байгаа юм бэ гэхэд ах нь таксинд явж байгаа юм хүн хайгаад гэсэн тэгэхээр нь би уурандаа халтуурчин пизда чиний хүн хайж явах чинь надад ямар хамаатай юм гэхэд намайг нүүрлүү шанаадсан. Тэгэхээр нь би заамдаж аваад барьж байхад манай найз салгасан. Би буцаад машин руугаа алхсан чинь араас дахиж ирээд толгойны ар хэсэгрүү цохихоор нь би эргэж хараад нүүрлүү нь 3-4 удаа цохисон чинь зүүн хөмсөг нь сэтэрсэн тэгээд цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21, 35-37/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Х.Бы өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 14 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаст ойл колонкын харалдаа замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй өөрийн эзэмшлийн 01-38 УНР улсын дугаартай Приус 20 авто машинаар явж байхад 2-р эгнээнээс __УНК улсын дугаартай Тоёота Ариус маркын автомашин эгнээ хооронд шилжихдээ зориуд шахаж миний машины урд талын гупер хаалгыг гэмтээсэн. Түүний улмаас тэр машины жолооч бид хоёрын дунд маргаан үүссэн. Тухайн машины жолооч нь 20 гаран настай хүүхэд байсан. Тэгээд бид хоёр миний зөв чиний буруу гэх мэтээр маргалдаж намайг хөгшин кульказ гэх мэтээр хэлсэн. Тэгээд заамдалцаж түлхэлцэж байгаад салсан. Тэгэхдээ тэр залуу намайг чи түрүүн намайг шахаа биздээ тэгэхээр чинь би зориуд чамайг шахсан юм гэж хэлсэн. Тэгээд дахин маргалдаж байгаад тэр залуу миний зүүн талын нүдрүү баруун гараараа нэг удаа цохисон, миний нүдний шил хагараад намайг доош тонгойсон байх үед дээрээс толгойруу хоёр гараараа ээлжлээд 2-3 удаа цохисон. Би машинруугаа очоод гар утсаа авах гэхэд миний зовхиноос цус гоожоод нилээн удсан...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн _____________ тоот: 

1. Х.Бы биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, зовхи, хацар шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 15/,

- Хохирогч Х.Бы хүсэлт /хх-н 43/,

 

Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст” ойл шатахуун түгээх станцын хойд талд иргэн Х.Бат-Чулууныг машиныг нь шүргэснээс болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Б-н “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст” ойлын колонк чиглэлд 10 дугаар хороолол талаасаа Хермэс худалдааны төвийн зүүн талын замаар би өөрийн эзэмшлийн __УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад хажуу талаас Приус-20 маркын авто машин намайг шахсны улмаас би замын баруун талын боржур мөргөсөн. Тэгээд уурандаа араас нь хөөж очоод иргэлтэн дээр би шахсан чинь бид хоёрын машин шүргэлцсэн. Тэгээд бууж очоод та яаж яваад байгаа юм бэ гэхэд ах нь таксинд явж байгаа юм хүн хайгаад гэсэн тэгэхээр нь би уурандаа халтуурчин пизда чиний хүн хайж явах чинь надад ямар хамаатай юм гэхэд намайг нүүрлүү шанаадсан. Тэгэхээр нь би заамдаж аваад барьж байхад манай найз салгасан. Би буцаад машинруугаа алхсан чинь араас дахиж ирээд толгойны ар хэсэгрүү цохихоор нь би эргэж хараад нүүрлүү нь 3-4 удаа цохисон чинь зүүн хөмсөг нь сэтэрсэн тэгээд цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Х.Бы “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 14 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаст ойл колонкын харалдаа замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй өөрийн эзэмшлийн 01-38 УНР улсын дугаартай Приус 20 авто машинаар явж байхад 2-р эгнээнээс __УНК улсын дугаартай Тоёота Ариус маркын автомашин эгнээ хооронд шилжихдээ зориуд шахаж миний машины урд талын гупер хаалгыг гэмтээсэн. Түүний улмаас тэр машины жолооч бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд заамдалцаж түлхэлцэж байгаад салсан. Тэгэхдээ тэр залуу намайг чи түрүүн намайг шахаа биздээ тэгэхээр чинь би зориуд чамайг шахсан юм гэж хэлсэн. Тэгээд дахин маргалдаж байгаад тэр залуу миний зүүн талын нүдрүү баруун гараараа нэг удаа цохисон, миний нүдний шил хагараад намайг доош тонгойсон байх үед дээрээс толгойруу хоёр гараараа ээлжлээд 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 5855 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Х.Б нь “...гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг /хх-н 43/ гаргасан байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Бод холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Бод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ______________овогт Б------Бунь-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ