| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2410038880794 |
| Дугаар | 2026/ДШМ/194 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/194
2026 02 11 2026/ДШМ/194
Г.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сонинмөнх /томилолтоор/,
хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,
иргэний нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Цэрэнбат,
шүүгдэгч Г.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, Б.Отгонбаяр,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны .. дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2568 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Б холбогдох эрүүгийн 2..1003888079.. дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Г-ын Б, 1987 оны 01 дүгээр сарын 1..-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын үйлдвэрлэлийн худалдаа мэргэжилтэй, “Анаво констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Баянзүрх дүүргийн.. дүгээр хороо, .. дугаар хороолол, .. мансард байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3.. дүгээр байрны 29 тоотод оршин суух, /РД:................/, урьд:
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ..10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.
Шүүгдэгч Г.Б нь 202.. оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Дүнжингарав, Богины ам гудамж, ... дугаар байрны .. тоот хаягт байршилтай, ...м.кв хэмжээтэй, .. өрөө амины орон сууцыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, иргэн Г.Гд шилжүүлнэ гэж хуурч, гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй гэдгийг мэдсээр байж “Амины орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсны улмаас 1.289.6..5.700 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц овогт Г-ын Быг “Бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Быг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, .. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн ..97 дугаар зүйлийн ..97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 1.289.6..5.700 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө нуур овогт Г-ийн Гд олгож, Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 368 дугаартай зөвшөөрлөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220..137908, Ү-220..13871.., Ү220..138715, Ү-220..138716, Ү-220..138717, Ү-220..138728, Ү-220..138729, Ү220..138730, Ү-220..138731, Ү-220..138732, Ү-220..138735, Ү-220..138736, Ү220..0739...., Ү-220..138708, Ү-220..138709, Ү-220..1387.., Ү-220..138712, Ү220..138713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнд, прокурорын 202.. оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 301 дугаартай зөвшөөрлөөр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Дүнжингарав, Богины ам гудамж ..дугаар байрны .. тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2206032709 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд тус тус хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 0..5..706.. дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Maserati Ghibli” маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг түлхүүр зэргийг тухайн тээврийн хэрэгсэл хэний өмчлөлд байгааг тодруулан өмчлөгчид шилжүүлж, энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргахыг хяналтын прокурор Д.Ууганцэцэгт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс уг хэргийг зүйлчлэлийн хувьд үнэн зөвөөр шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь хохирол төлбөр тооцооноосоо нэг ч төгрөг барагдуулаагүй, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэж шүүхэд маргаж, энэ хэрэг шалгагдаж байх хугацаанд ямар ч хохирол төлбөр барагдуулах үйлдэл гаргаагүй байхад 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулсантай санал нийлэхгүй байна. Шүүхээс түүнд уг зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ял болох 2 жилийн хорих ял дээр 6 сарыг нэмж оногдуулсан явдал нь шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд тохироогүй, ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Миний бие өөрийн бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байсны хүрээнд шүүгдэгчид залилуулсан эд хөрөнгийг бий болгосон. Гэтэл шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн үйлдлээрээ надад 1,289,6..5,700 төгрөгийн хохирол учруулж, би өнөөдөр дахиж бизнес эрхлэх, амьдрах эс үүсвэрээ тогтвортой бүрдүүлэх боломжгүй болж их хэмжээний хохирол амссан бөгөөд бүтэн 2 жилийн хугацаанд ямар ч хохирол төлбөрөө барагдуулж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж заасан зарчмын хүрээнд түүнд оногдуулсан ял шийтгэл тохироогүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 7.5-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж заасан. Миний бие Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтаа Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Дүнжингарав ..тоот хаягт байршилтай амины орон сууцыг тооцуулж авах хүсэлттэй ба иргэний нэхэмжлэгч нь зөвхөн барьцааны гэрээний зорилгоор хөрөнгийг авсан гэж мэдүүлж энэ талаараа тайлбарлаж байгаа тул уг амины орон сууцыг хохирол төлбөрт тооцуулан гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байгаа. Манай зүгээс гомдолдоо асуудлаа тодорхой дурдсан байгаа.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдлоо 2 үндэслэлээр гаргасан. Эхний үндэслэлдээ шүүхийн харьяалалтай холбоотой асуудлыг дурдсан. Өмгөөлөгч миний зүгээс гомдлынхоо эхний үндэслэл болох прокурорыг шүүхийн харьяалал зөрчсөн гэх гомдлоосоо татгалзаж байна. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Дархан-Уул аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж зэргийг шүүхэд шинээр гаргаж өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг нэгтгүүлж шалгуулах байр суурийг илэрхийлсэн боловч анхан шатын шүүх Г.Бын хэргийг нэгтгэж шалгах шаардлагагүй гэж үзэж гэм буруугийн шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно…” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна...” гэж хуульчилан зохицуулсан. Шүүгдэгч Г.Бын холбогдсон үргэлжилсэн нэг төрлийн гэмт хэргүүд тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь Г.Бын эрх зүйн байдлыг дордуулж байгаа үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно…” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно…” гэж заасан байдаг. Манай үйлчлүүлэгч Г.Б нь Дархан-Уул аймагт үйлдсэн нэг ижил төрлийн гэмт хэргүүдээ нэгтгэж шийдвэрлэх байр суурьтай байгаа тул миний үйлчлүүлэгч Г.Бын эрх зүйн байдлыг дордуулсан анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна. 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал, “...Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ…” гэж нэмэлт өөрчлөлт орж хуульчлагдсан. Өмгөөлөгчийн зүгээс 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах шатын шүүхэд “...давж заалдах шатын шүүх хэргийг анхан шатын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тохиолдолд Г.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж өгнө үү...” гэх агуулгатай хүсэлтийг гаргасан, шүүхээс шийдвэр гаргахдаа тухайн хүсэлтийг маань анхаарч үзээсэй гэж найдаж байна. Манай үйлчлүүлэгч Г.Бын хувийн байдлын тухайд эхнэр, 5 хүүхдийн хамт ам бүл долуулаа амьдардаг. Түүний гурван хүүхэд бага насны буюу 3, .., 7 настай, үлдсэн хоёр хүүхэд нь 1.., 16 насны буюу өсвөр насны хүүхдүүд байдаг. Өсвөр насны 2 охин нь одоогийн байдлаар өндөр настай, бие муутай өвөө, эмээгээ хараад өвөө, эмээгийнхээ гэрт амьдардаг. Г.Бын аав Ц.Г тухайд 59 настай, зүрхний хэм алдагдал, томрол хөндлөн гэсэн оноштой байнгын эмчийн хяналтад байдаг хүн байдаг бол Ээж Б.Н- нь 58 настай нуруун дээр нь хавдрын эх үүсвэр болсон ургац ургасан яаралтай хагалгаанд орох заалттай настай хүмүүс байдаг. Ээж нь 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орж хавдрын үүсгүүр нь хортой, хоргүй эсэхийг тогтоолгох гэж байгаа. Түүний бага насны хүүхдүүд болох 7 настай Б.Е нь аавыгаа санаж, хичээлдээ явахгүй байгаа бол 3 настай Б.О нь аавыгаа санаж, шөнө унтаж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Г.Б ар гэрийн байдал хүнд байдалтай байгаа болохыг шүүх шийдвэрээ гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Г.Б нь энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор, мөрдөгчийн дуудсан цагт ирж, ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй оролцсон. Шүүгдэгч Г.Бын хувийн байдал, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэх гомдол, саналыг гаргаж байна. Дархан-Уул аймгийн прокурорын газар болон шүүхээс Г.Б Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа болохыг хэлэх нь зүйтэй байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс эхэлж өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэргийн материалтай танилцаад хэрэгт шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Тодруулбал иргэний нэхэмжлэгч Бийн мэдүүлэг, шүүгдэгч Г.Бын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ зэрэгт дүгнэлт хийвэл манай үйлчлүүлэгч Г.Быг хохирогч Гыг залилах санаа, зорилго агуулаагүй байгаа болох нь харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хэргийн үйл баримтын талаар хэд хэдэн зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй байна. Уг хэрэгт хамааралтай зээлийн гэрээг иргэний нэхэмжлэгч Б.Б, Ггэх хүнтэй байгуулсан. Өөрөөр хэлбэл Б.Б нь зээлийн гэрээг Г.Бай байгуулаагүй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрээ байгуулж, мөнгө авсан этгээд болох Гнэг ч удаа мэдүүлэг, тайлбар авалгүйгээр гэрээ байгуулаагүй этгээд болох Г.Б эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрээний хохирлын хэмжээ 310.000.000 төгрөг, миний үйлчлүүлэгч гэрээ хийгээгүй, гэрээний үнийн дүнг аваагүй атлаа 310.000.000 төгрөгийг бусдад төлөх шаардлагатай болсон нь ойлгомжгүй байна. Манай үйлчлүүлэгч нь иргэний нэхэмжлэгч Б.Бтой худалдах, худалдан авах гэрээ хийсэн, гэхдээ тухайн гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Тухайн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлгээс харагддаг. Тодруулбал, Б.Б мэдүүлэгтээ “...энэ зээлээ төлчихвөл байрыг нь буцааж өгнө...” гэж хэлсэн байдаг. Б.Б байраа өгчихсөн бол тухайн байр асуудалгүй Г.Гд очих байсан. Г.Г байраа авсан бол манай үйлчлүүлэгч энд шүүгдэгч гэх статустай болохгүй байсан. Б.Б нь гэрээнийхээ дагуу тухайн 310.000.000 төгрөгийг хүүтэй нь гэрээ байгуулсан Гнэхэмжлэх ёстой. Иргэний нэхэмжлэгч Б.Б, шүүгдэгч Г.Б нарт худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Зөвхөн 310.000.000 төгрөгийн зээлийн гэрээг баталгаажуулах үүднээс 100.000.000 төгрөгийн үнэ бүхий худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн. Дээрх худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуульд заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл учир Б.Б нь тухайн байрыг Г.Гын нэр дээр шилжүүлэн өгөх үүрэгтэй. Харин зээлийн гэрээг Гбайгуулсан учир Гнь зээлийг төлөх үүрэгтэй. Эдгээрийг дүгнэхэд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн асуудлыг эрүүгийн гэмт хэрэг болгож шийдвэрлэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Уг үүссэн асуудлыг иргэний эрх зүйн харилцаа болохыг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ггэрчийн мэдүүлэг зайлшгүй авсан шаардлагатай байна. Хохирогч Г.Гын гомдолтой холбоотой тайлбар хэлэхэд Иргэний хуульд заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир Г.Гын “байраа авмаар байна” гэх гомдлыг дэмжиж байна. Иргэний нэхэмжлэгч Б.Бийн тухайд 310.000.000 төгрөгийн гэрээ хийсэн атлаа 850.000.000 төгрөгийн байр авах нь ашигтай байсан. Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэгтээ “...би 310.000.000 төгрөг зээлсэн үүнийг хүү алданги нь нийлээд тэрбум төгрөг болсон. Би мөнгөний оронд байраа авмаар байна...” гэж мэдүүлдэг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн харилцааг зохицуулсан. Зээлийн харилцааны зохицуулалтад тохирсон хугацааны хүүг нэхэмжилнэ гэж заасан байдаг. Уг хэрэгтэй хамааралтай гэрээнүүдийг нотариатаар баталгаажуулсан байгаа. Тухайн гэрээнд “2 сарын хугацаатай зээлнэ” гэж тусгасан. Гэтэл Б.Б нь “би тэрбум төгрөг нэхэмжилж байна” гэх тайлбарыг гаргаснаа байраа суллаж өгөх боломжгүй нөхцөл байдалд оруулж байгаа нь Г.Гыг хохироож, Г.Быг хэрэгтэн болгож байгаа үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Энэ хэргийг шударгаар шийдвэрлэж, үнэн зөвийг тогтоохын тулд Ггэрчийн мэдүүлэг авч хэргийн үйл баримтыг тодорхой болгосны дараагаар уг үүссэн гэрээтэй холбоотой асуудлуудыг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж өмгөөлөгчөөс харж байна.” гэв.
Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гомдол, тайлбартаа санал нэг байна. Би барилгын салбарт 16 жил ажилласан. Энэ хугацаанд нэг ч удаа надад бусдын төлбөрийг авч, хуурч, мэхлэх, залилах бодол төрч байгаагүй. Би барилгын бизнесийг явуулж байх хугацаандаа нэг ч иргэнийг хохироож үзээгүй. Энэ хэргийн тухайд Батлан хамгаалах яамтай байгуулах гэрээ 1 жил 2 сарын хугацаагаар хойшилж, ажил маань удааширч, бусад жижиг гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудлууд гарч ирсэн. Би энэ хэргийн үйл баримттай холбоотой тухайн гэрээний хугацааг 10 сараар сунгаж тэр зунаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар 700.000.000 төгрөгийн ажил хийсэн гэвч өнөөдрийг хүртэл төлбөрөө авч чадаагүй. Хохирогч Г.Гын зүгээс хохирол, төлбөр төлөхөөр ганц ч удаа уулзаагүй гэх зүйлийг хэлж байна. Г.Гд хохирол төлөхөөр манай гэрийнхний зүгээс уулзсан боловч үнийн дүн дээрээ тохирч чадаагүй байдаг. Миний зүгээс гэм буруу дээрээ маргаагүй учир Дархан-Уул аймагт үйлдсэн хэргээ нэгтгүүлж шалгуулах хүсэлттэй байна.” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 онд Г.Б нь надаас анх мөнгө зээлсэн. Тэгэхдээ орон сууц захиалан бариулах гэрээг бичиж өгсөн. Тухайн захиалан бариулах гэрээ нь асуудалтай болж өнөөдрийн энэ асуудал үүссэн.” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс анхан шатын шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудал болон эрүүгийн хариуцлага дээр тусгайлан санал гаргахгүй оролцсон. Прокурорын зөвшөөрлөөр манай үйлчлүүлэгчид “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” арга хэмжээ авагдсан. Уг арга хэмжээ нь ямар зорилгоор авагдсан болох нь тодорхойгүй байгаа тул уг ажиллагааг миний үйлчлүүлэгч Б.Бийн эрх, ашгийг зорчиж авсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Дээрх хөрөнгө орлогын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг авсан үндэслэлийг хохирогч Г.Гын хохиролдоо авах гэж байгаа “Богинын ам” гэх газар байрлах амины орон сууцтай холбоотой байх гэж өмгөөлөгчийн зүгээс гадарлаж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяраас манай үйлчлүүлэгч Б.Бийн мэдүүлгээс сорчилж уншиж байна. Шүүгдэгч Г.Б болон манай үйлчлүүлэгч нарын хооронд ямар харилцаа анх яаж үүссэн тухайн харилцаа нь хэдий хугацаанд үргэлжилсэн талаар дурдвал анх шүүгдэгч болон манай үйлчлүүлэгч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, шүүгдэгч нь зээлийн гэрээнийхээ мөнгийг өгөхгүй удсан, мөнгөө нэхэхэд байр шилжүүлж өгөөд, нэмж мөнгө зээлсэн. Манай үйлчлүүлэгчээс нэмж мөнгө зээлэхдээ 2 сарын хугацаатай зээлсэн. Шүүгдэгч Г.Бын тухайд зээлсэн мөнгөө төлж чадахгүй бол байраа шилжүүлж өгнө гэж хэлсэн. Г.Бын зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Б.Бтой анх ямар гэрээг хэрхэн байгуулсан талаараа тодорхой мэдүүлсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Үүнээс харахад Б.Б, Г.Б нарын хооронд Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Б нь 2022 оноос хойш өдийг хүртэл иргэний шүүхэд нэг ч удаа нэхэмжлэл гаргаж байгаагүй. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл өмчлөлийн хувьд огт маргаан байхгүй болох нь харагдаж байна. Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны .. дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолын 5, 6 дахь хэсгийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Хохирогч Г.Гыг “Туул ам” гэх газар байрлалтай орон сууцыг шүүгдэгч Г.Бын нэр дээр шилжүүлэн өгч хохирсон гэж үзсэн. Хохирогч Г.Г нь Б.Бийн өмчлөлд байсан орон сууцыг “би шилжүүлж авах ёстой. Би үл хөдлөх эд хөрөнгөөрөө хохирчихлоо” гэж хэлж байгааг зүйд нийцэхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Г.Гын хохирлыг Б.Бийн өмчлөлийн амины орон сууцнаас гаргуулах бололцоог хангаж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байгаа нь үндэслэлгүй байна. Манай үйлчлүүлэгчийг Б.Бийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болохоос иргэний хариуцагчаар тогтоогоогүй. Мөн иргэний эрх зүйн харилцааны хувьд талуудад анхнаасаа маргаан байгаагүй. Манай үйлчлүүлэгчээр хохирол нөхөн төлүүлэх ч боломжгүй. Манай үйлчлүүлэгч нь Б.Б нь хохирогч Г.Г энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон Наранбат, шүүгдэгч Г.Б нарын харилцаанд огт оролцоогүй. Миний үйлчлүүлэгчийг улсын бүртгэлийн газар ороход “таны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан байна” гэдгийг мэдээд өөрт хамааралтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож явсан. Мөрдөгч мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоож 310.000.000 төгрөгөөр хохирсон гэж өөрийн дураар тодорхойлсон нь үндэслэлгүй. Тэгэхдээ манай зүгээс иргэний нэхэмжлэгчээр тогтоосон шийдвэртэй маргахгүй байгаа. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай үйлчлүүлэгч нь өөрийн гэсэн байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байна. Хохирогч Г.Г нь иргэний нэхэмжлэгч болох Б.Бийн хөрөнгөөс хохирол, төлбөр гаргуулах боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учир нь Иргэний эрх зүйн харилцааг Эрүүгийн шүүхэд бол шийдвэрлэхгүй, дүгнэхгүй учир Б.Бийн өмчлөл дээр үүсэх маргаан байхгүй гэж харж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяраас “манай үйлчлүүлэгчийн гэм буруугүй” гэх тайлбарыг гаргаж байгааг өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяраас Б.Б ямар шуналтай хүн бэ гэдэг байдлаар хувийн өнцгөөр дүгнэлт танилцуулж байгаа мэргэжлийн бус үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нэг этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа учир тодорхой, нэг байр суурьтай байсан нь зүйтэй гэж бодож байна. Манай зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлтэй холбоотой тусгайлан хэлэх саналгүй байна. Зөвхөн манай үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа прокурорын зөвшөөрлөөр авагдсан арга хэмжээ болон хохирогч Г.Гын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай үйлчлүүлэгч Б.Б нь өөрийнхөө өмчлөх эрхийг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрвээ энэ хэрэг цааш сунжраад явбал манай үйлчлүүлэгч өөрийнхөө өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал бий болно. Мөн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэхэд эрүүгийн журмаар шийдвэрлэгдээгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэл буцах магадлалтай байгаа.” гэв.
Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа нь үндсэн 2 агуулгаар гомдол гаргасан. Тэрээр гаргасан гомдлынхоо эхний үндэслэлээс хэлэлцүүлгийн явцад татгалзсан учир гомдлын 2 дахь үндэслэлд тайлбар хэлье. Шүүгдэгч Г.Быг Дархан-Уул аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан асуудал дээр дараах тайлбарыг гаргая. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс өөр аймаг, дүүргийн нутаг дэвсгэр дээр яллагдагчаар татагдсан талаараа ямар нэгэн мэдүүлэг, тайлбар гаргаагүй. Зөвхөн анхан шатны шүүх хуралдаан дээр өөр аймагт үйлдсэн хэрэгтээ болох мөн яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгсөн. Тухайн яллагдагчаар татагдсан байгаа тогтоол нь 3 дугаар хавтаст хэргийн 3..-57 дугаар талд авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...16 дугаар зүйлийн .. дэх хэсэгт “...Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй…” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хуулийн зохицуулалтын талаар хангалттай тайлбарласан байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгох хуульд заасан ямар ч үндэслэл тогтоогдохгүй байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч Г.Гтай амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Дүнжингарав гудамж Анаво Вилла-.. хотхоны ..дугаар байр .. тоот .. мкв орон сууцыг шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан /1хх 8-17/ боловч уг үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.Бийн өмчлөлд шилжүүлсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ /1хх 93-9../, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №5/1..62 албан тоот /1хх ..6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр “...Б бид хоёр ярилцаж байгаад 2 сарын хугацаатай 5 машин зээлээр аваад энэ хугацаанд машины мөнгөө буцаан өгч чадахгүй бол орон сууц захиалгын гэрээний тухайн орон сууцыг шилжүүлж авах нөхцөлийг тусгаад гэрээ байгуулахаар болсон. ...миний өмнө авах тооцоотой нийлээд 220.000.000 төгрөг болж байсан. Би 5 тээврийн хэрэгслийг улсын дугаар зүүлгүй итгэмжлэх хийж өгөөд шилжүүлж өгсөн учраас “Анаво констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо “Анаво Вилла” хотхоны ..байрны .. тоот .. мкв хэмжээтэй .. өрөө амины орон сууц захиалгын гэрээг 2021 оны .. дүгээр сард байгуулсан. Миний нийт шилжүүлэн өгсөн машинууд 220.000.000 төгрөг болсон. Харин амины орон сууц захиалгын гэрээг 150.000.000 төгрөгөөр тооцож гэрээ байгуулаад гэрээний үнийн дүнг 100 хувь төлснөөр тусгасан. Үнийн дүнгийн зөрүү болох 70.000.000 төгрөгөнд Toyota Alphard маркийн машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. ...Б надад нэг санал тавьсан. Б нь өөрийнхөө компаний барьж байгаа “Анаво Вилла” хотхоны ..байрны .. тоот ..мкв хэмжээтэй ..өрөө амины орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгье ингэхдээ байрны гэрчилгээ 80.000.000 төгрөгний барьцаанд байгаа энэ мөнгийг төлчих нэмээд 3 машин өгчих тэгээд 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж хугацаандаа төлж чадахгүй бол намайг амины орон сууцаа аваарай гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. ...Зээлийн гэрээнд надаас өмнө нь авсан байсан машинуудын тооцоо болох 150.000.000 төгрөг, амины орон сууцны гэрчилгээг барьцаанаас сулласан 80.000.000 төгрөг, мөн сүүлд надаас шилжүүлэн авсан 3 тээврийн хэрэгслийн 80.000.000 төгрөг нийт 310.000.000 төгрөг зээлж авснаар тусгаж 2 сарын хугацаанд 7 хувийн хүүтэй өгөхөөр гэрээнд дурдсан. 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлд очиж Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Анаво Вилла хотхоны ..байрны .. тоот .. мкв хэмжээтэй .. өрөө амины орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан. ...202.. оны .. дүгээр сард банкнаас зээл авах гээд барьцаанд тавих гэсэн чинь шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /1хх 59-62/, Б.Бийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /2хх 162/, иргэний нэхэмжлэгч Б.Бийн “...Одоогийн байдлаар Б нь надад 310.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Зээлийн гэрээний дагуу 310.000.000 төгрөгийн хүү, алданги тооцож үзэхэд 1.0 тэрбум төгрөг болж байна. Гэхдээ би хүү, алдангитайгаа мөнгөө нэхэмжилмээр байна. Үүний төлбөрт Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо “Анаво вилла” хотхоны ..байрны .. тоот .. мкв хэмжээтэй .. өрөө амины орон сууцыг авмаар байна.” гэх мэдүүлэг /2хх 16..-166/, шүүгдэгч Г.Б, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 93-9.., 95-96, 97/, шүүгдэгч Г.Б яллагдагчаар “...Б гэдэг хүн 22 авто худалдааны төвд автомашин худалдан борлуулдаг. Би тухайн хүнээс гаальтай хэд хэдэн тээврийн хэрэгсэл зээлээр шилжүүлж авч байсан. Тухайн зээлийн эргэн төлөлт хийх хугацаанд барьцаа болгож Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо “Анаво вилла” хотхоны ..байрны .. тоот 2.. мкв хэмжээтэй.. өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Би зээлээр авсан машины төлбөр тооцоог барагдуулаад амины орон сууцны гэрчилгээг өөр лүүгээ авах ёстой” гэх мэдүүлэг /2хх 169-170/ зэрэг нотлох баримтуудтай танилцахад хохирогч Г.Гтай амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж шилжүүлэхээр тохиролцсон орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 310.000.000 төгрөг, түүний хүү, алдангид тооцуулах барьцаанд үл хөдлөх хөрөнгийг иргэний нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж тодорхойлсон. Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хэдий хэмжээний, ямар хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэх шаардлага тавьж байгааг тодорхойлж, нотлох ажиллагаа явуулаагүй атал түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.
Харин Б.Б нь хохирогч Г.Гын 202.. оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Г.Бай байгуулсан Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Дүнжингарав гудамж Анаво Вилла-1 хотхоны ..дугаар байр .. тоот .. мкв байрыг 1 мкв үнэ 2.87.....9.. төгрөг, нийт үнэлгээ 710.000.000 төгрөгөөр тооцон амины орон сууц захиалан бариулах, ...гэрээнд нийт төлбөр 710.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан /1хх 8-17/ гэх гэрээний зүйл болсон, “.........................” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 2..-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний шинжилгээний тайланд 2025.01.2.. өдрийн байдлаар 871.326.900 төгрөгөөр үнэлэгдсэн орон сууцыг 310.000.000 төгрөгийн үндсэн зээл, нэг сарын 7 хувийн хүү, үнийн дүнгийн 0.5 хувийн алданги зэрэгт тооцож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг илэрхийлжээ. Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б болон шүүгдэгч Г.Б нарын хоорондын харилцаанд үнэлэлт дүгнэлт өгөх, Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар оролцогчоор оролцохыг тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд мөн эсэхийг тогтоож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хариуцвал зохих хэмжээг өмчилж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй уялдуулан тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Гаас 202.. оны 01 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэлээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, Хар Усан тохой гудамж .. тоот ..м2 газар, .. тоот ... мкв хувийн сууцыг тус тус худалдах, арилжих эрхийг Л.Т. шилжүүлжээ. /1хх 18-19/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны .. дүгээр сарын 28-ны өдрийн №5/5880 албан тоот /2хх ..3-..5/-оор тухайн үл хөдлөх эд хөрөнгө 202.. оны 01 дүгээр сарын 22-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр Н.Баттүшигийн эзэмшилд шилжсэн байна. “...............” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 2..-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний шинжилгээний тайланд “...үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг үнэлгээний өдөр буюу 2025.01.2.. өдрийн байдлаар дараах байдлаар тогтоож байна. Үүнд: ... Хан-Уул дүүргийн ..-р хороо Анаво Вилла хотхоны ..байрны .. тоот .. мкв хэмжээтэй .. өрөө амины орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 871.326.900 төгрөг ...Баянзүрх дүүргийн ..-р хороо Хар усан тохой хэсэг гудамж .. тоот хаягт байршилтай.. мкв талбайтай хувийн сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1.289.6..5.700 төгрөг гэж дүгнэж байна” /1хх 7..-88/ гэх дүгнэлт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар үйлдэгдэж төгссөнд тооцогддог. Залилах гэмт хэргийн халдлагын зүйл нь гадаад вальют, хувьцаа, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө зэрэг зах зээлээс хамаарч үнэ цэнэ нь өсч эсхүл буурч байдаг хөрөнгийн тухайд гэмт хэрэг үйлдэгдэж төгсөх цаг хугацаанд тухайн хөрөнгийн үнэ цэнэ ямар байсныг тогтоож залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоодог нь шүүхийн практикт нэгэнт тогтсон ойлголт билээ. Гэтэл “........” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 2025.01.2.. өдрийн байдлаар дараах байдлаар тогтоож байгаа нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бодитойгоор тогтоож чадахгүй гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Г.Б, Г.Г нар нь 710.000.000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах, Г.Г нь дээрх үнийн дүнд Хан-Уул дүүргийн ..-р хороо Анаво Вилла хотхоны ..байрны .. тоот .. мкв хэмжээтэй ..өрөө амины орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, прокуророос “Лэндс үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд тулгуурлан Баянзүрх дүүргийн ..дугаар хороо Хар усан тохой хэсэг гудамж .. тоот хаягт байршилтай .. мкв талбайтай хувийн сууц бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1.289.6..5.700 төгрөг гэсэн үнэлгээгээр тооцож, шүүгдэгч Г.Быг залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1.289.6..5.700 төгрөг хохирол учруулсан гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс залилах гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гд 1.289.6..5.700 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь залилах гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг зөв үнэлж дүгнэн, тогтоож чадаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх Б.Бийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлсон дүгнэлт хийж чадаагүй, маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээг тодорхойлохдоо нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлж дүгнэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлийг бий болгожээ.
Мөн шүүгдэгч Г.Быг Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 251800..330685 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. /3хх 3..-57/
Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлт, нэг шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба энэ нь хожим ял шийтгэгдсэний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг нь илэрч, хүнд ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй байх нөхцөл болдог байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдох ижил зүйл, хэсэг бүхий хоёр тусдаа хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн 2..1003888079.. дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны .. дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2568 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ижил зүйл хэсэг бүхий хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс хохирогч Г.Гын “...эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтаа Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Дүнжингарав ..тоот хаягт байршилтай амины орон сууцыг тооцуулж авах хүсэлтэй ба иргэний нэхэмжлэгч нь зөвхөн барьцааны гэрээний зорилгоор хөрөнгийг авсан гэж мэдүүлж энэ талаараа тайлбарлаж байгаа тул уг амины орон сууцыг хохирол төлбөрт тооцуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч иргэний хариуцагчаар Б.Бийг тогтоохоор, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Балжидмаа “...прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүхийн харьяалал зөрчиж шилжүүлсэн, шүүх хэргийг харьяалах шүүхэд нь шилжүүлээгүй шийдвэрлэсэн” гэх хэргийг шалгах, шийдвэрлэх харьяаллын талаарх агуулга бүхий гомдлоосоо татгалзсаныг дурдаж, түүний “...Г.Бын холбогдсон үргэлжилсэн нэг төрлийн гэмт хэргүүд тус бүрийг шүүхээр хянан шийдвэрлэж, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Балжидмаагийн шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй байх тул шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа, Б.Отгонбаяр нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны .. дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2568 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Г.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1.. хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР