2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/06315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******** тоотод оршин суух бүртгэлтэй, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ******** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /рд:*******/-т холбогдох,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн ********* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* овогт *******ын /рд:/,

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн ******** тоотод оршин суух бүртгэлтэй, ******* овогт *******ын /рд:/,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлтэй,

Орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /рд:*******/, ******* овогт *******ын ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.      

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6  дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.ийг эх М.*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү А.ийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан эх М.*******т олгосугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204035144 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 83 дугаар байр, 35 тоотод байрлах, 47,58 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг М.*******, А., А. нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч М.*******аас 43,453,561 төгрөг гаргуулж хариуцагч Г.*******т олгож, гуравдагч этгээд А.гаас гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.   

6. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд эцэг, эх нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тэдэнд үүрэг болгосугай.  

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч М.*******аас илүү төлсөн 1,011,156 төгрөг, гуравдагч этгээд А.гаас илүү төлсөн 435,378 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж, тэдгээрт олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БЯМБАЖАРГАЛ