| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 151/2024/00106/И |
| Дугаар | 191/ШШ2025/06295 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/06295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг ****** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн **** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, хариуцагч В.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийг бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /рд:*******/, ******* овогт *******ын ******* /рд:*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.*******г эх В.йн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин М.*******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.*******аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан эх В.*******д олгосугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Зуун мод сум, Хаш чандмань худалдааны төвд байрлалтай, Тусгал оптик нэртэй нүдний шилний газрын тоног төхөөрөмж, Баянгол 6 дугаар хороо, Орхон худалдааны төв 25 тоотод байрлах, Тусгал оптик нэртэй нүдний шилний газрын тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил, 8 ширхэг мөнгөн аяга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Тоёото сай маркийн 20-77 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг В.йн өмчлөлд үлдээж, хариуцагч В.*******эс 55,936,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, хариуцагчаас гаргасан Төв аймаг, 1 дүгээр баг, Номт соёмбо 42-1-1 тоотод байрлах, 222 м.кв газар болон 69.1 м.кв хувийн сууц, автозогсоолоос ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч В.******* нь мөнгөн эмээл, хазаараас ногдох хэсэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
6. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Нарантуяад даалгасугай.
7. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд эцэг, эх нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тэдэнд үүрэг болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 932,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 472,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ