| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10408/И |
| Дугаар | 191/ШШ2025/00932 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00932
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ********** төв байр, ******* банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ********** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:******* /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,130,547.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.******* нь 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ******* банктай ЗГ-R14039679 тоот дижитал зээийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Э.******* нь ЗГ-R14039679 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 196 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 15,258,439.86 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,800,614.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 71,493.53 төгрөг, нийт 17,130,547.77 төгрөгийн төлбөрийг гэрээнд засан хугацаанд төлөхгүй байгаа тул ******* банк өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Тийм учир хариуцагч Э.*******аас ******* банктай байгуулсан ЗГ-R14039679 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 17,130,547.77 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* банк ХК-д олгуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 17,130,547.77 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,930,547.77 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлөх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,130,547.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 17,130,547.77 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,930,547.77 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 17,130,547.77 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,930,547.77 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,603 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 121,801.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 121,801.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ