Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2026/02896

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 17  дугаар хороо, *******, хаягт байрлах “” ХХК /РД:/-д холбогдох,

 

12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

                                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаа буюу нийт 155 хоног тогоочийн ажил гүйцэтгэсний хөлсийг нэг хоногийн 100,000 төгрөгөөр тооцон нийт 15,500,000 төгрөг олгохоос 3,000,000 төгрөг олгосон тул үлдэх хөлс болох 12,500,000 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч болон түүний нөхөр ы хамтад нь нэг өдрийн нийт 100,000 төгрөгийн хөлсийг төлөхөөр тохиролцсон, гэр бүлийн 2 хүнд тус бүрд нь нэг өдрийн 100,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцоогүй, ажилласан хугацааны хөлсийг нөхөр д олгосон тул нэхэмжлэгчид хөлс төлөхгүй гэж маргасан.

 

3. Зохигч 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тогоочийн ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй, гагцхүү нэхэмжлэгчтэй нэг өдрийн 100,000 төгрөгийн хөлсөөр ажиллуулахаар тохиролцсон, эсхүл нэхэмжлэгч түүний нөхрийн хамт гэр бүлийнх нь тухайд буюу хоёр хүний нэг өдрийн хөлсийг нийт 100,000 төгрөгөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигч болон тэдний өмгөөлөгч, гэрч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зохигчийн хооронд хүлээсэн үүрэг зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэж тус тус зааснаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

 

4.2. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-ийн хөдөө орон нутгийн өрөмдлөгийн үйл ажиллагаанд ажиллаж буй ажилтнуудын хоолыг тухайн ажил гүйцэтгэж буй газарт нь байрлан хийж гүйцэтгэх, хариуцагч ажил, үйлчилгээний хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн нь хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

 

4.3. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын хооронд байгуулсан гэрээгээр нэг өдрийн 100,000 төгрөгийн хөлсөөр тохиролцон 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэж буй хөдөө, орон нутагт нь тухай бүр байрлан ажилтнуудын хоолыг хийж өгөх ажлыг 155 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн, өнгөрсөн хугацаанд хариуцагчаас 3,000,000 төгрөгийн хөлс авсан тул үлдэгдэл 12,500,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

4.4. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу ажлыг хийж дуусгасны дараа ийнхүү шаардаж байгаа нь хуульд нийцэх бөгөөд хариуцагчийн өнгөрсөн хугацаанд хөлс шаардаж байгаагүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

 

4.5. Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй гэж нарийвчлан зохицуулсан байх ба нэхэмжлэгч болон түүний нөхрийн хамт нэг өдрийн ажлын хөлсийг тэдгээрийн охинд анхнаасаа хэлж, гэр бүлийн нийт гишүүдийн хөлсийг нэг өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх ба зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч ы ... тогоочоор, би туслах тогоочоор ажиллаад нэг өдөрт тус тусдаа 100,000 төгрөг авахаар тохирсон. гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нь тогоочийн ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэсэн гэж үзнэ. 

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн охин гэх иргэн нэхэмжлэгчийг төлөөлж гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12  дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18625 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч ыг нэг өдрийн 100,000 төгрөгийн хөлсөөр ажиллахаар тохиролцож, 154 хоног ажилласан гэж, хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон 8,550,000 төгрөгийг ажилласан хугацааны хөлс болох /154х100,000=15,400,000 төгрөг/-өөс хасч, хариуцагч “” ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 6,850,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэсэн байх ба зохигчийн тайлбараар уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 38-39/

 

Тодруулбал, зохигчийн тайлбараар гэрч нэхэмжлэгч нар нь гэр бүл байх ба хамт ажиллаж байсан болох нь тогтоогдсон, дээрх шийдвэрээр нэхэмжлэгч ы гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хугацааг тогтоосон, гагцхүү түүнд олгох хөлсийг шийдвэрлэсэн байх тул шүүх нэхэмжлэгч ийн ажилласан хоног болон нэг өдрийн хөлсийг дахин нотлохгүй юм.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч ийн 5005880743 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн төлөөлөгч ын дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримт, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр хариуцагчаас нэхэмжлэгчид хөлс төлж байгаагүй болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 3,000,000 төгрөгийн хөлсийг нөхөр ы дансаар хүлээн авсан гэж мэдүүлсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх 26-30, 40-43/

7. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүрэгтэй, хариу төлбөртэй гэрээ тул нэгэнт ажиллагч буюу нэхэмжлэгч нь тогоочийн ажил, үйлчилгээг гэрээг дуусгавар болох хүртэл гүйцэтгэсэн эсэх талаар хариуцагч маргаагүй, ажиллагч нь хөлс шаардах эрхээ алдсан үйл баримт тогтоогдоогүй тул ажилласан хугацааны хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана..” гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч нь татгалзаж буй үндэслэл, тайлбар болох нэхэмжлэгч түүний нөхөртэй гэр бүлийнх нь тухайд нэг өдрийн хөлсийг нийтэд нь 100,000 төгрөгөөр тохиролцсон гэх татгалзлаа баримтаар нотолсонгүй.

 

Иймд дээр тус тус дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч “” ХХК-иас 124 хоног ажилласан хөлсийг нэг өдрийн 100,000 төгрөгөөр тооцон нийт 12,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 213,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 12,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 213,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.АЗБАЯР