| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/04515/И |
| Дугаар | 192/ШШ2026/03917 |
| Огноо | 2026-04-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2026/03917
2026 04 10 192/ШШ2026/03917
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч *******а би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 22,998,871.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь Хаан *******тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №ЗГ/58539913 тоот Онлайн цалингийн зээлийн гэрээ, №БГХ/58539913 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 27,636,000 төгрөгийг жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 10,747,224 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул хариуцагч *******д холбогдуулан 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 22,374,069.6 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 621,988.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,814 төгрөг нийт 22,998,871.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 22,998,871.7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 22,998,871.7 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 22,998,871.7 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 136,472 төгрөг, хариуцагчаас 136,472 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,998,871.7 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 136,472 төгрөг, хариуцагч *******аас 136,472 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***