Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2026/00097

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2026/00097

Завхан аймаг

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Д.Б,

Нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .......... аймгийн Т........... сумын У......... багт оршин суух хаягтай Д........... овогт Д-ийн Б*-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие З........ аймгийн Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийг 1981-1983 онд суралцаж төгсөөд З...... аймгийн Т......  хотын Б..... угсралтын конторт мужааны ажилд томилогдон 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилласан юм. Дараа нь цэргийн албанд явах болоод 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөлөгдөн цэргийн албаа 3 жил хаасан. Цэргийн албанаас халагдаад Т...... хотын Мод боловсруулах комбинатын мод боловсруулах цехэд 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын  31-ний өдрийг хүртэл нормчин ажилчнаар ажилласан. Одоо ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох болсон шалтгаан нь тэтгэвэр тогтоолгох болоход ажилд орсон гарсан тушаалын хуулбар байхгүй байдлаас шалтгаалж байна. 1992 онд үйлдвэр тараад хувьчлагдаж Б....... бүрэн бус хувьцаат компанид томилогдсон боловч энэ үеэс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлж байсан юм. Иймд холбогдох баримтыг үндэслэн Т....... хотын Б...... угсралтын конторт нормчноор 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, ....... аймаг дахь Т-ийн мод боловсруулах комбинатад нормчноор 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгч Д.Б.... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Д.Б.... нь ______ хотын Б...... угсралтын конторт нормчноор 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, З....... аймаг дахь Т-ийн мод боловсруулах комбинатад нормчноор 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:

Б....., барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Т....... хотын барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай “...З...... аймгийн Б...... сургууль төгсөөд тус конторт хуваарилагдан ирсэн хүмүүсийг ажилд хуваарилах тухай тушаах нь: 1. Мужаан Д.Б-ыг _____руугийн салбарт, ...тус тус 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай...” гэсэн ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Б......, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Т........ хотын барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаартай “...Цэргийн албанд тэнцсэн нэр бүхий 13 ажилчныг 1984 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. Тушаалын хавсралтын ...9-рт Д.Б....., албан тушаал норм, С......  салбарт...” гэсэн цэргийн албанд татагдсан ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Ой Модны Аж Үйлдвэрийн Яам, з....... аймаг дахь Т........ ийн мод боловсруулах комбинатын даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 193 дугаартай: “...Цэргээс ирсэн ...Д-ын Б-ыг мод боловсруулах цехэд ажилчнаар 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ...тус тус ажиллуулсугай...” гэсэн ажил өөрчлөн шилжүүлэх ба томилох тухай тушаалын хуулбар,

........аймгийн Б-гын техник мэргэжлийн дунд сургуулиас 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д-ийн Б*д нээж олгож, ажлын тухай мэдээлэлд ...Т...... барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 101 дүгээр тушаалаар Барилга угсралтын конторт мужаанаар, ..... барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаар тушаалаар Ардын цэргийн албанд явах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлөв, Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргын 1987 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн  193 дугаар тушаалаар Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын мод боловсруулах цехэд ажилчнаар ажиллуулав, Ой модны комбинатын даргын 41 тоот тушаалаар Монгол улсын засгийн газрын өмч хувьчлалын 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 67-р тогтоолын дагуу ажлаас нь чөлөөлж Баянбулаг хоршооны мэдэлд шилжүүлэв...” гэж бичиж, тэмдэг дарж баталгаажуулсан 040519 дугаартай хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

З........ аймгаас 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын:  “...Д-ийн Б ...... оны ..... дүгээр сарын ......-нд төрсөн, цэрэгт татагдахаас өмнө Тосон Барилга угсралтын конторт нормчин ажилтай байсан, ..... онд .... анги, 1..... онд ТМС төгссөн, мэргэжил мужаан...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

З...... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...  Д-ийн Б...., э.....эгтэй, РД:.........., ..... оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, Т......... Мод боловсруулах комбинатын боловсруулах цехэд мужаан ажилтай, ажилд орсон 1983 он, ажиллаж эхэлсэн 1987 он...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

З....... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Нөхөр Д-ийн Б......, э....эгтэй, б........ боловсролтой, Мод боловсруулах комбинатад мужаан ажилтай, эхнэр Х-гийн Л нар 1..... оны ..... дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэв...” гэсэн  гэрлэсний бүртгэх анкетын хуулбар,

Гэрч Д.Н-ын “...Д.Б нь З...... аймгийн Т..... сумын мод боловсруулах комбинатын боловсруулах цехийн 1-р бригадад цонх, хаалганы мужаанаар ажиллаж байсан. Манай цех нь 35, 35 хүнтэй 2 ээлжээр ажилдаг байсан. Бригадын даргаар Ч, цехийн даргаар О гэж хүн байсан. Б бид хоёр нэг ээлжийн хүмүүс байсан. Бид хоёр Мод боловсруулах үйлдвэрийн боловсруулах цехэд 1987 оноос эхлэн 1993 оны 06 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан. Би тухайн үед дөрвөн тал харуулын суурь машины туслах машинистаар ажиллаж байсан. Б нь намайг 1987 онд ажилд ороход боловсруулах цехэд ажиллаж байсан бөгөөд үг дуу цөөтэй, хүнд тусархуу хүн байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ш.П-гийн “...Д.Б нь З..... аймгийн Т.......... сумын мод боловсруулах комбинатын боловсруулах цехэд ажилчнаар ажиллаж байсан хүн байгаа. Би Б-ыг ажилд орохоос өмнө мод боловсруулах комбинатад мужаанаар ажиллаж байсан бөгөөд намайг тус комбинатад ажиллаж байх үед 1987 оны үед манайд ажилд орсон юм. Б цэрэгт явахаас өмнө барилгад 2 жил ажилласан гэж байсан. Тэгээд 1987 онд манайд ажилд ороод үйлдвэр татан буугдах хүртэл бид хоёр хамт ажилласан. Бид хоёр мод боловсруулах комбинатын боловсруулах заводын боловсруулах цехэд хамт ажиллаж байсан. Манай цех нь голдуу барилгын цонх, хаалга хийдэг байсан бөгөөд 2 ээлжийн нэг ээлж нь 10 гаруй хүнтэй нийтдээ 30 гаруй хүнтэй цех байсан. Манай цехийн даргаар Б гэдэг хүн ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Р.Д-ын “...Д.Б нь З....... аймгийн Т..... сумын Барилгын угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан хүн байгаа юм. Бид С...... сумын сургуулийн барилга, Т...... сумын банк, нисэх буудал, эмнэлэг, 8 айлын барилгуудыг барьж ашиглалтад оруулсан. Манай Барилга угсралтын конторын даргаар Чимэдгаадан гэдэг хүн ажиллаж байсан. Манай контор 20-30 орчим ажилтантай байсан. Д.Б-ыг хэдэн онд ажилд орсон, гарсныг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан надтай хамт барилга угсралтын конторт хамт ажиллаж байсан үнэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д овогт Д-ийн Б-ыг Т хотын Барилга угсралтын конторт нормчноор 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, З......  аймаг дахь Т-ийн мод боловсруулах комбинатад нормчноор 1987 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ