Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2026/00098

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2026/00098

Завхан аймаг

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Х.Б,

Нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар............ аймгийн Т.......... сумын Д........... багт оршин суух хаягтай Т.......... овогт Х-ын Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие ........ онд З.......... аймгийн Б........... сумын 8-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1981-1984 он хүртэл аав, ээжтэйгээ амьдарч байгаад 1984 онд цэрэгт явж 1986 оны 07 дугаар сарын 18-нд цэргээс халагдсан. 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Т........... Мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн аж ахуйд анх ажилд орсон. 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу Мод боловсруулах комбинатыг хувьчлагдах хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг З.......... аймгийн Т-ийн мод боловсруулах комбинатад нормчноор1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б...... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч Х.Б...... З.......... аймгийн Т*ийн мод боловсруулах комбинатад нормчноор 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Т-ийн мод боловсруулах комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 177 дугаартай: “...1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ....Мод бэлтгэлийн тасагт оосорлогч ...Х....ын Б....... нарыг оосорлогч бригадын даргаар түр ...ажиллуулсугай...” гэсэн ажил өөрчлөн шилжүүлэх ба томилох тухай тушаалын хуулбар

Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Т-ийн мод боловсруулах комбинатын даргын 1991 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай: “... Зөвлөлт Буриадын Х-н мод бэлтгэлийн аж ахуй-Т-ийн Ой мод боловсруулах Үйлдвэрийн хооронд хамтарсан үйлдвэр байгуулах 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг үндэслэх ТУШААХ НЬ:

1. 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Ой модод бэлтгэлийн аж ахуйн ажилчин ...Х.Б, ...нарыг  тус тус ажлаас чөлөөлсүгэй.

2. Дээрх нэр бүхий хүмүүс дээр Б-гийг шинээр ажилд авч 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Зөвлөлт Буриадын Хандагатайн мод бэлтгэлийн аж ахуйд ажилчнаар томилон ажиллуулсугай...” гэсэн хамтын үйлдвэрийн ажилчид томилох тухай тушаалын хуулбар,

Тосонцэнгэлийн Ой модны комбинатын даргын 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай: “...1. ...Ой модны аж ахуйн ажилчин ...Х овогтой Б, ...нарыг 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс  ажлаас чөлөөлсүгэй. Тушаалын хавсралтын ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн тооцооны ...13-рт Х.Б ажилд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр орсон, ажлаас чөлөөлөгдсөн 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, тооцоо хийсэн Ц...” гэсэн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Гэрч С.Д*гийн “...Х.Б нь 1984-1987 оны хугацаанд цэргийн алба хаасан. Тэгээд  Х.Б 1988 онд манай ........ аймгийн Т........... сумын Мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн аж ахуйн ойн хэсэгт ажилд орж оосорлогч, хөрөөчин, түлхэгч зэрэг ажлуудыг хийж байсан. 1992 оны сүүлч хүртэл ажилласан. Яг хэдэн сар хүртэл ажилласан нь сайн санахгүй байна. Ямартаа ч бид хамт ажиллаж байсан үнэн юм. Мод бэлтгэлийн аж ахуй нь хээр гарч ойд мод бэлтгэх ажлыг гүйцэтгэдэг байсан. 2 жолооч, 2 оосорлогч, 1 хөрөөчин, 1 хөрөөчний туслах, 1 тогооч,  2 ой хураагч буюу галын мод хураагч, хэсгийн мастер 1, тооцоологч 1 гэсэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан юм. Би 1987 оноос 1996 он хүртэл ажилласан юм. Тиймээс би Х.Б*ийн ажиллаж байсан гэдгийг сайн мэдэх юм. Манай мод бэлтгэлийн аж ахуйн хэсгийн мастераар Э.......... гэх хүн ажиллаж байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

3. Иймд нэхэмжлэгч Х.Б*ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Х-ын Б-д Мод боловсруулах комбинатын боловсон хүчингээс 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон  хөдөлмөрийн дэвтэрт ажлын тухай мэдээлэлд “...Мод боловсруулэх комбинатын даргын 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 183 тоот тушаалаар Мод боловсруулэх комбинатын мод бэлтгэлийн аж ахуйд ажилчнаар ажиллуулав, Ой модны комбинатын даргын 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 264 тоот тушаалаар өөр газар шилжих болсон тул нормчин ажлаас чөлөөлөв...” гэж бичиж, тэмдэглэсэн байх боловч нэхэмжлэгч уг хөдөлмөрийн дэвтрийг сүүлд 1990 оны сүүлээр нөхөж олж авсан гэж тайлбарласан мөн уг хөдөлмөрийн дэвтэр засвартай байх тул шүүх уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т овогт Х-ын Б-ийг З......... аймгийн Т-ийн мод боловсруулах комбинатад нормчноор 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ