Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2026/00099

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2026/00099

******* аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Б.П,

Нарийн бичгийн дарга Б...... нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З......... аймгийн Б..... сумын Т..... багт оршин суух хаягтай Ш..... овогт Б-жийн П-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П..... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1986 онд ......... аймгийн Б...... сумын 8 жилийн сургууль төгссөн. 1987 оноос 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд татагдаж 1991 оны 08 дугаар сарын 25-нд халагдсан. Улмаар 1994 онд эхнэр болох Д............тай гэр бүл болж одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл З.......... аймгийн Б......... сумын Б.......... нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Учир нь миний ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.П.......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч Б.П............ нь З........ аймгийн Б........ сумын Б.......... нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

З........... аймгийн Архивын тасгийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/4719 дугаартай: “...1986-1989 онд Б........ сумын Б........... нэгдлийн Т............. бригадад мал маллаж байсан Б.П..........., суурийн ахлагч Ж.Б......... нарын цалингийн тодорхойлолтыг олгов гээд Б.П.......... нэрээр 1988 онд 3052,0 төгрөг, 1-12 сар, 1989 онд 1514,0 төгрөг, 1-10 сар...” гэсэн архивын лавлагаа,

...........аймгаас 1989 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын “...Б-ийн П....., ....... оны ............ дугаар сарын .....-нд төрсөн, цэрэгт татагдахаас өмнө 1988-1989 онд Т.... бригадад малчин ажилтай байсан, 1980-1988 онд 8 дугаар анги төгссөн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан анкетын хуулбар,

З........... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б*....ийн П........, эрэгтэй, РД:.............., ...........оны ...... дугаар сарын ....-ний өдөр төрсөн,  Б....... нэгдэлд хоньчин ажилтай, ажилд орсон ..... он, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

......аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б-ийн П...., З..... аймгийн Б.... сумын Т....... багт оршин суух хаягтай, Т......... бригадад малчин ажилтай, 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан иргэний хаягийн хуудас 7 маягтын хуулбар,

..............аймгийн Архивын тасгийн 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/138 дугаартай “...Б.......... сумын Б...... нэгдлийн Т......... бригадад 1987-1989 онд мал маллаж байсан гэх Б.П*-------------иын хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70 дугаар дансанд тусгагдсанаар жагсаавал гээд 1988 онд 3052 төгрөг, 12 сар, 1989 онд 1514 төгрөг, 10 сар...” гэсэн архивын лавлагаагаар тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

3. Иймд нэхэмжлэгч Б.П*.........ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

4. Б....ийн П-т ******* аймгийн Б сумын Б..... нэгдлээс 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээж олгож  ажилласан хоног авсан цалин хөлсийг 1986 оноос 1989 оныг дуустал бичиж тэмдэглэсэн  хөдөлмөрийн дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Б.П.......... нь 1986, 1987 онд сургуульд суралцаж, 1989 оны 09 дүгээр сард цэрэгт татагдсан байхад тус хугацаанд ажиллаж цалин хөлс авч байсан талаар тэмдэглэсэн байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг ******* олгосон гэж үзэж нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болно.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш...... овогт Б-ийн П*ыг ******* аймгийн Б...... сумын Б нэгдэлд малчнаар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.П*ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ