| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00098/И |
| Дугаар | 141/ШШ2026/00101 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 141/ШШ2026/00101
| 2026 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 141/ШШ2026/00101 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: У............... хотын Ч............ дүүргийн .....-р хороо, Ж-ны гудамж ..........тоотод байрлах “М.........н Ю*д к..... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ аймгийн Т сумын О багт оршин суух хаягтай Б*д овогт Т-ийн А-д холбогдох 412,348.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М-н Ю к ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.А нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 160,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул үндсэн зээл 160,000 төгрөг, зээлийн хүү 208,359.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,989 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг нийт 412,348.60 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Т.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Т.А миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М-н Ю..... к.......... ББСБ” ХХК нь хариуцагч Т.А-д холбогдуулан 412,348.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.А нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,020 төгрөгийн тал хувь болох 6,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 6,510 төгрөг, хариуцагч Т.А*аас 6,510 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М*н Ю*-д к ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “М-н ю*...д к.........т ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.А..........д холбогдох 412,348.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,020 төгрөгийн тал хувь болох 6,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 6,510 төгрөг, хариуцагч Т.А-аас 6,510 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М-*н Ю...........д к...........т ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.А ..............нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ