Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 141/ШШ2026/00102

 

 

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 141/ШШ2026/00102

Завхан айма

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ............хотын Ч............ дүүргийн ....... хороо, Э өргөн чөлөө, Э.......... цамхагт байрлах “М..... н.....” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З......... аймгийн Т.... сумын .....-р багт оршин суух хаягтай Т.... овогт Б....н Я...д холбогдох 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М... н....” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2020 оны 01 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.Я*-тай хиймэл дагуулаар телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч телевизийн хүлээн авагч төхөөрөмжийг лизингийн нөхцөлөөр худалдан авч, сар бүр лизингийн төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч Б.Я..........нь 2020 оны 05 сараас эхлэн гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул төлбөрийн үлдэгдэл 60,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Я..... нь төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М........ ХХК нь хариуцагч Б.Я*д холбогдуулан 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Я... нь нэхэмжлэлийн шаардлага 60,000 төгрөгийг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Я... нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Я-аас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М... н....” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “М... н....” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Я-д холбогдох 60,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Я-аас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.......... ХХК-нд олгосугай.

3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                            Б.ӨЛЗИЙХИШИГ