Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2026/00103

 

 

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2026/00103

Завхан аймаг

 

                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: У........... хотын С.......... дүүргийн 1-р хороо, Ю...........гийн гудамж ........., ......... цогцолборт байрлах “М..... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... аймгийн Т........ сумын Д......... багт оршин суух хаягтай Ш....... х овогт Б*-гийн М-д холбогдох 1,082,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М......... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.М нь 620,000 төгрөгийг зээл авсан бөгөөд зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй тул 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 620,000 төгрөг, зээлийн хүү 390,060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,598 төгрөг нийт 1,082,658 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Б овогтой М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М........ ББСБ” ХХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан 1,082,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие Б овогтой М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,534 төгрөгийн тал хувь болох 15,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 15,267 төгрөг, хариуцагч Б.М-аас 15,267 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М....... ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “М........ ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.М*-......д холбогдох 1,082,658 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,534 төгрөгийн тал хувь болох 15,267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 15,267 төгрөг, хариуцагч Б.М-аас 15,267 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М...... ББСБ” ХХК-нд олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                         Б.ӨЛЗИЙХИШИГ