| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00108/И |
| Дугаар | 141/ШШ2026/00104 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2026/00104
| 2026 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 141/ШШ2026/00104 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: У............. хотын С......... дүүргийн .........-р хороо, .............н гудамж-25, С...... оффист байрлах “Х.......... банк” ХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З............ аймгийн А....... сумын С...... багт оршин суух хаягтай Б ..........овогт Д-ны Д-д холбогдох 18,718,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “..............” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Д.Д нь Х....... банктай гэрээ байгуулж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2,900,000 төгрөгийг 18.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 10,367,206.59 төгрөг дээр нэмж 2,900,000 төгрөг нийт 13,267,206.59 төгрөгийг 19.80 хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ...................тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Д.Д........... нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 784,936.3 төгрөг, зээлийн хүү 692,942.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,087.5 төгрөг нийт 1,481,966 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч 730 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Д.Д-оос 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 13,015,063.7 төгрөг, зээлийн хүү 5,188,099.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 514,981.4 төгрөг нийт 18,718,055 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Д.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие тус зээлийг авсан үнэн. Зээлийг төлж барагдуулж дуусгана...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “............. банк” ХК нь хариуцагч Д.Д*д холбогдуулан 18,718,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д........ нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Миний бие тус зээлийг авсан үнэн. Зээлийг төлж барагдуулж дуусгана...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,540 төгрөгийн тал хувь болох 125,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 125,770 төгрөг, хариуцагч Д.Д-оос 125,770 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “............ банк” ХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “.............” ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-д холбогдох 18,718,055 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,540 төгрөгийн тал хувь болох 125,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 125,770 төгрөг, хариуцагч Д.Д-оос 125,770 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х.......... банк” ХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Д.Д нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ