| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00095/И |
| Дугаар | 141/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 141/ШШ2026/00109
| 2026 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 141/ШШ2026/00109 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн *******-р хороо, ******* тауэр байрны ******* давхарт байрлах ******* ******* ХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багт оршин суугч овогт холбогдох 2*******,551,650.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 11 дүгээр сарын 01-нд 6000351********************* тоот цахим зээлийн гэрээгээр 27,*******70,000 төгрөгийг сарын 1.*******5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 24,169,964.5 төгрөг, хүү 4,229,906.*******2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,77*******.*******6 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 нийт 2*******,551,650.17 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... миний бие нэхэмжлэлийн дагуу бүх төлбөрийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т. холбогдуулан 2*******,551,650.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад ...*******иний бие нэхэмжлэлийн дагуу бүх төлбөрийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.. гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,70******* төгрөгийн тал хувь болох *******0,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас *******0,354 төгрөг, хариуцагч эс *******0,354 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т. холбогдох 2*******,551,650.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,70******* төгрөгийн тал хувь болох *******0,354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас *******0,354 төгрөг, хариуцагч эс *******0,354 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ