| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/01261/И |
| Дугаар | 191/ШШ2026/01783 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2026/01783
2026 01 30 191/ШШ2026/01783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар *******/, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ийн /Регистрийн дугаар /, 2015 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /Регистрийн дугаар / нарыг төрсөн эх ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар *******/-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-аар 2012 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн охин ******* овогт *******ийн /Регистрийн дугаар /, 2015 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /Регистрийн дугаар / нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204056689 дугаарт бүртгэлтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 77 тоот хаягт байрлах 38.2 м.кв талбайтай орон сууцны Б.*******т ногдох 50 хувь буюу 60,584,504 төгрөгөөс нэхэмжлэгч Б.*******, охин А., хүү А. нарт ногдох хэсэгт 45,438,378 /дөчин таван сая дөрвөн зуун гучин найман мянга гурван зуун далан найман/ төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас орон сууц хөлсөлсөн төлбөрийн 50 хувь болох 2,950,000 /хоёр сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
6. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас охин А.ын хадгаламжийн данснаас үндэслэлгүйгээр зарцуулсан 6,980,000 төгрөгийг гаргуулах, Төрийн банкны 170900037091 тоот хадгаламжийн дансны хамтран эзэмшигчийн бүртгэлийг Б.*******ийн нэр дээр шилжүүлэхийг Төрийн банкинд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,980 төгрөг /70,200 төгрөг + 126,980 төгрөг, 62,150 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 13,495 төгрөгийг улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 132,350 төгрөг /70,200 төгрөг + 62,150 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн болон бүртгэлийн байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР