2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2026/01925

 

 

 

 

 

 

 

2026 02 03 191/ШШ2026/01925

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч:   өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,410,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Г.*******аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулий 42 дугаар зүйлийн 42,1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илирхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илирхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалан шаардлага хангасан нууц үг, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулсан 47,397,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь тоот дансруу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Г.*******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж дугаартай зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэлд 30,660,088 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,689,026 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,386 , нийт 33,410,500 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Г.Цогбаатараас нийт 33,410,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Манай ******* ******* ХК нь тус шүүхэд хандан иргэн Г.*******/РД:*******/-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлт 33,410,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд: 1/. Хариуцагч иргэн Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,410,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн; 2/. Хариуцагч Д Г.*******аас нэхэмжлэлийн шаардлага болох 33,410,500 төгрөгийг 12 сарын хугацаанд, дараах дүнтэйгээр төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн; 3/. Хариуцагч дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд ******* ******* ХК-ийн MN120030003095027495 тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр. 4/. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болох оо илэрхийлэв. 5/. Энэхүү гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлэхээр харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,410,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,410,500 төгрөгийг 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр тус тус өөрийн ******* ******* дахь MN 120030003095027495 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,410,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 33,410,500 төгрөгийг 2025 оны 12 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 01 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 02 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 08 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 09 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 10 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр, 2026 оны 11 сарын 20-ны өдөр 5,352,625 төгрөгөөр тус тус өөрийн ******* ******* дахь MN 120030003095027495 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Г.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,003 төгрөгнөөс 162,501.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 162,501.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д буцаан олгож, хариуцагч Г.*******аас 162,501.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР