| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00353/И |
| Дугаар | 315/ШШ2025/00418 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2025/00418
| 2025 10 30 | 315/ШШ2025/00418 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, шүүгч П.Болормаа, шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, утасны дугаар *******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, утасны дугаар , холбогдох
Гэм хорын хохиролд 36,441,674.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг*******5 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч,*******5 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч , хариуцагч , иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэм хорын хохирол 36,441,674.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний өмчлөлийн ,,тоот, 69 мкв 3 өрөө орон сууц*******3 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө галд өртөж, их хэмжээний эд материал, хөрөнгө мөнгөний хохирол учирсан. Тухайн өдөр хариуцагч нь 4 настай охин , 7 настай хүү нарыг манай гэрт дагуулан ирж, миний нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр хоёр архи уугаад хоёр хүүхдийг тусдаа өрөөнд оруулаад тоглож бай гээд хаалгыг нь хаагаад өөрсдөө архи ууж байгаад тасраад унтаад өгчихсөн. Тэр үед ын 4 настай охин А. нь өрөөнд байсан лаагаар тоглож байгаад гал гаргасны улмаас миний өмчлөлийн 69 мкв 3 өрөө байрны 1 өрөө бүхэлдээ шатаж, гал тогоо болон том өрөө, коридор, унтлагын өрөөний зарим хэсгүүд, бүх өрөөний хаалга, бүргэд хаалга, цонх, хана тааз, бусад зүйлс галд төөнөгдөж, ашиглаж болохгүй болсон, гэрт байсан телевизор 42 инч, /Rotero брэнд / 990,000 төгрөг, хувцасны шүүгээ гурван хаалгатай, 590,000 төгрөг гэх мэтчилэн 66 ширхэг эд зүйлс шатсан. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 243000015 дугаартай хэрэг, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын*******4 оны 169 дугаартай тогтоол, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн*******5 оны 315/ТБ2025/00013 дугаартай тэмдэглэл зэрэгт хариуцагч нь охин ын ийн өмнөөс хариуцлага хүлээж, бидэнд учирсан гэм хорыг арилгаж, хохирлыг барагдуулна гэж байсан тухай тус тус тусгагдсан байгаа. Гэвч*******3 оны 12 сараас хойш бидэнд ямар ч санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, хохирол барагдуулаагүй. Иймд хариуцагч аас 36,441,674.1 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжилж буй 36,441,674 төгрөгийн дотор 3 өрөө байрны засварын үнийн дүн, эд материалын жагсаалтыг орлуулах өртгийн аргаар тооцож үнэлгээг гаргасан.Байрны засварт 19,353,000 төгрөг, үлдсэн нь эд материалын үнийн дүн гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эгчийн гэр бүлийн хүн болох хуурай ах хоёр хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь авчихаад харих замдаа таараад 2 хүүхдээ дагуулж тэдний гэрт очсон. Тухайн үед би тэр айлыг шатаах санаатай очоогүй.Тэднийд ахтай архи ууж тасраад, жижиг өрөөнд унтсан байсан. Тэр хооронд хүүхэд минь гал гаргасан. Би өөрөө тэнд байсан учраас гэрт нь байсан эд зүйлсийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эд зүйлсийн жагсаалтыг харахад гоо сайхны бүтээгдэхүүн, ноолууран цамц гэх мэт янз бүрийн л зүйлс байна. Жишээ нь лааны суурь 750,000 төгрөг гэсэн байсан. Би энэ эгчийг буруутгаж байгаа юм биш. Би тухайн үед тэр айлд ямар эд зүйлс байсныг мэдэхгүй. Зүгээр л архи ууж, тасраад унасан. Галд бүх зүйлс шатаж, үнс нурам болоод л дууссан. Ар гэрийг минь бодож, намайг харж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгахыг хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед надад эвлэрэх хугацаа байсан. Тодорхой ажилгүй, аав минь бурхан болж, бүх асуудлууд нуруун дээр минь ирсэн үе байсан. Ажилд ороогүй байсан учраас нэхэмжлэгчид мөнгө өгч чадахгүй, холбоо барьж чадахгүй байсан. Хүнийг гал голомтыг ийм болгочхоод өөдөөс нь хараад суух хэцүү л байна. Би огт төлөхгүй гэж хэлээгүй. Боломж өгч, хугацаа тохирвол төлнө гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 340,159 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар,үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн*******5 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 315/ТБ2025/00013 дугаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын*******4 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Болор үнэлгээ ХХК-ийн*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2302394 дугаар шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн*******5 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 315/ШЗ2025/00864 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
4. Хариуцагчаас хариу тайлбараа шүүхэд өгөөгүй байна.
5. Иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нь бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй учраас хохирлыг барагдуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэм хорын хохирол 36,441,674.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.1. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний өмчлөлийн ,,тоот, 69 мкв 3 өрөө орон сууц*******3 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө галд өртөж, миний биед их хэмжээний эд материал, хөрөнгө мөнгөний хохирол учирсан. Тухайн өдөр хариуцагч нь 4 настай охин , 7 настай хүү нарыг манай гэрт дагуулан ирж, миний нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр хоёр архи уугаад хоёр хүүхдийг тусдаа өрөөнд оруулаад тоглож бай гээд хаалгыг нь хаагаад өөрсдөө архи ууж байгаад тасраад унтаад өгчихсөн. Тэр үед ын 4 настай охин А. нь өрөөнд байсан лаагаар тоглож байгаад гал гаргасны улмаас миний өмчлөлийн 69 мкв 3 өрөө байрны 1 өрөө бүхэлдээ шатаж, гал тогоо болон том өрөө, коридор, унтлагын өрөөний зарим хэсгүүд, бүх өрөөний хаалга, бүргэд хаалга, цонх, хана тааз, бусад зүйлс галд төөнөгдөж, ашиглаж болохгүй болсон, гэрт байсан телевизор 42 инч, /Rotero брэнд / 990,000 төгрөг, хувцасны шүүгээ гурван хаалгатай, 590,000 төгрө, бланчилло хөгжим 450,000 төгрөг, 60 гаруй ном 1,200,000 төгрөг, буйдан 790,000 төгрөг, цүнх / Charles keith брэндийн оффис цүнх/ 350,000 төгрөг гэх мэтчилэн 66 ширхэг эд зүйлс шатсан. 3 өрөө байрны засварын үнийн дүн, эд материалын жагсаалтыг орлуулах өртгийн аргаар тооцож үнэлгээг гаргасан.Байрны засварт 19,601,928 төгрөг, бусад шатсан эд зүйлийн өртөг 16,839,746.10 төгрөг болсон. Иймд хариуцагч аас нийт 36,441,674.1 төгрөгийг гаргуулна гэж,
2. Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлага хэт өндөр байна, одоогоор ажилгүй, хоёр хүүхдийн хамт амьдардаг тул уг мөнгийг бүхэлд нь төлж барагдуулах боломжгүй байна гэж үнийн дүн дээр маргадаг.
3.т холбогдох гэм хорын хохиролд 36,441,674.1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.*******3 оны 12 сарын 15-аас 16-нд өдөр шилжих шөнө 00 цагийн орчимд , мкв орон сууцанд ийн нөхөр болон хариуцагч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас тасарч унтсан, тухайн үед ын дагуулж ирж 4 настай охин лаагаар тоглож байгаад гэрт гал гарч 3 өрөө байрны 1 өрөө бүхэлдээ шатаж, гал тогоо болон том өрөө, коридор, унтлагын өрөөний зарим хэсгүүд, бүх өрөөний хаалга, бүргэд хаалга, цонх, хана тааз, бусад зүйлс галд төөнөгдөж, ашиглаж болохгүй болсон, гэрт байсан телевизор 42 инч, /Rotero брэнд / 990,000 төгрөг, хувцасны шүүгээ гурван хаалгатай, 590,000 төгрө, бланчилло хөгжим 450,000 төгрөг, 60 гаруй ном 1,200,000 төгрөг, буйдан 790,000 төгрөг, цүнх / Charles keith брэндийн оффис цүнх/ 350,000 төгрөг гэх мэтчилэн 66 ширхэг эд зүйлс шатаж, нэхэмжлэгч т хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар,*******4 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол (хх-5х) зэргээр тогтоогдож байна.
4.2. Сүхбаатар аймгийн прокурорын газрын*******4 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шаардах эрхтэй талаар дурдсан байна.
4.3. Ослын улмаас нэхэмжлэгч ийн өмчлөлийн , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 16 айлын орон сууцны 04 тоотод байрлах 69 мкв талбайтай 3 өрөө орон сууцны жижиг өрөөнөөс гал гарсны улмаас том өрөөний хэсэг болон зүүн талын унтлагын өрөөний тагтны цонх, хаалга, дотор талын модон хаалга, дотор байсан эд хогшил, урд жижиг өрөөнөөс бусад зүйл, урд өрөөний хана тааз харласан хөө тортог болсон, шатсан өрөөнүүд усанд автаж паркетин шал бүх хэсгээрээ хөндийрсөн том өрөө гал тогооны хэсгийн таазны хэсэг галд автаж, том өрөө, коридорын хэсгийн хана тааз бүхэлдээ хөө тортог болсон, том өрөө, коридор, гал зуухны хэсгийн шал усанд автсан, унтлагын өрөөний хана тааз хөө тортог болсон, том өрөө болон хойд жижиг өрөөний гэрэл нь галд хайлж унасан, цахилгааны шугам гэмтсэн 3 өрөө 69 мкв талбай бүхий байрны засварын зардлыг төсөвт өртгийн аргаар тооцож 19,601,928 төгрөг, бусад шатсан эд зүйлс болох 66 ширхэг эд зүйлсийн өртөг 16,839,746.10 төгрөг, /телевизор 42 инч, /Rotero брэнд / 990,000 төгрөг, хувцасны шүүгээ гурван хаалгатай, 590,000 төгрө, бланчилло хөгжим 450,000 төгрөг, 60 гаруй ном 1,200,000 төгрөг, буйдан 790,000 төгрөг, цүнх / Charles keith брэндийн оффис цүнх/ 350,000 төгрөг, гэх мэтчилэн нийт 36,441,674.1 төгрөгийн хохирол ийн эд хөрөнгөд учирсан болох нь Болор үнэлгээ ХХК-ийн*******4 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2302394 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шинжээчийн дүгнэлттэй хариуцагч маргаагүй.
5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
6. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан.
6.1. Осол гарахад үед нэхэмжлэгч ийн гэрт гал тавьсан гэх хариуцагч ын охин А. нь 4 нас 9 сар, 9 хоногтой байсан, хүү 7 настай байсан болох нь Сүхбаатар аймгийн прокурорын газрын*******4 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тогтоогдож байна.
6.2. Мөн охин А., хүү нарын төрсөн эцэг нь мөн эсэх, гэм хорын хохирол учруулсан эсэх талаар хариуцагч маргаагүй.
7. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4-т Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно гэж заасан боловч зохигчийн тайлбар, хэрэг бүртгэлийн хэрэг хаасан прокурорын тогтоолоор нь хоёр хүүхдээ дагуулан очиж гэх хүнтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үед нь хүүхэд нь гал тавьсан, үр хүүхдэдээ хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч гал гарсны улмаас учруулсан гэм хорын хохиролыг арилгах үүрэгтэй.
9. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж зааснаар хариуцагчийн эд хөрөнгийн байдал, тэрээр өрх толгойлсон эцэг бөгөөд бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч ийн эд хөрөнгөд хохирол учирсан зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлага 36,441,674.1 төгрөгийн 60 хувиар тооцож, 21,865,004 төгрөгийг хариуцагч аас гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,576,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
10. Шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Гэрэлтуяа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд энэ нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн хийгээд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,159 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас 267.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч аас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 21,865,004 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,576,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,159 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас 267.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР
ШҮҮГЧИД П.БОЛОРМАА
С.НАСАНБУЯН