Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2025/00415

 

 

 

 

2025 10 29 315/ШШ2025/00415

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, 2025 оны дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Миний бие Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1983-1990 оныг дуустал мэс заслын тасагт асрагчаар ажиллаж байсан бөгөөд одоо тэтгэвэрт гарах болтол ажилд орсон, гарсан тушаалууд зарим нь байхгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул намайг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оноос 1990 оныг дуустал асрагчаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаал, Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаал, Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаар ажилд томилох ба шилжүүлэн томилох тухай тушаал, 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар ажилчин ажилд томилох ба шилжүүлэх томилох тухай даргын тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр ажилд авах ба шилжүүлэн томилох, ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар ажилчин ажилд авах ба шилжүүлэн томилох тухай 64 дугаар даргын тушаал, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаар ажилчин ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал, 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар ажилд авах ба шилжүүлэн томилох тухай даргын тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 92 дугаар туслах эмч ажиллуулах, ээлжийн амралт олгох, илүү цагийн мөнгө олгох, эргүүлэн ажиллуулсны цалинг олгох тухай даргын тушаал, 1984 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 150 дугаар ажилчин ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай даргын тушаал, 1984 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 159 дугаар ажилчин шинээр ажилд авах ба шилжүүлэх тухай даргын тушаал, 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дүгээр ажилчинг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал, 1983 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаар ажилд томилох тухай даргын тушаал, 1984 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 104 дугаар ажилд томилох тухай даргын тушаал, 1984 оны 7 дугаар сарын 20-ны 129 дугаар ажлаас чөлөөлж ажилд томилох тухай даргын тушаал, Дорноговь аймгийн Нэгдсэн больницын ******* 1988 оны цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 1989-1990 оны цалингийн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оноос 1990 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. ******* нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оноос 1990 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29 дугаар ажлаас чөлөөлж, ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалын ...нэгдсэн больницын асрагч *******г 03 сарын 19-ээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх..., Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай тушаалын ... *******гийн үндсэн цалинг 275 төгрөг.., Дорноговь аймгийн нэгдсэн больницын даргын 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаар ажилд томилох ба шилжүүлэн томилох тухай тушаалын ...ажилд орохыг хүсч ирсэн *******г 2/1-ээс эхлэн тогоонд бэлтгэгчээр..., 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаар ажилчин ажилд томилох ба шилжүүлэх томилох тухай даргын тушаалын ...ажилд орохыг хүсэж ирсэн Долгоржавын Батжаргалыг 2/7-оос эхлэн мэс заслын тасагт ээлжийн асрагчаар 2/ Үн-нээс / ******* оронд/ , 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дүгээр ажилд авах ба шилжүүлэн томилох, ажлаас чөлөөлөх тухай даргын тушаалын ...Нэгдсэн эмнэлгийн гал тогооны үйлчлэгч *******г 26/8-аас эхлэн мэс заслын тасагт ээлжийн асрагчаар түр хугацаагаар../, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 64 дугаар ажилчин ажилд авах ба шилжүүлэн томилох тухай 64 дугаар даргын тушаалын ...Ажилд орохыг хүсэж ирсэн *******г 17/6-аас эхлэн нэгдсэн больницын цагаан хэрэглэлийн угаагчаар түр хугацаагаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаар ажилчин ажлаас чөлөөлөх тухай даргын тушаал, 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар ажилд авах ба шилжүүлэн томилох тухай даргын тушаалын ...нэгдсэн больницын цагаан хэрэглэлийн угаагчаар хүний оронд түр хугацаагаар ажиллаж байсан *******г 22/6-аас эхлэн угаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс гал тогоонд үйлчлэгчээр, 1987 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 92 дугаар туслах эмч ажиллуулах, ээлжийн амралт олгох, илүү цагийн мөнгө олгох, эргүүлэн ажиллуулсны цалинг олгох тухай даргын тушаалын ..:үйлчлэгч *******г мэс заслын тасагт асрагчгүй учир ээлжийн асрагчаар 12/8-ны өдрөөс эхлэн ажиллуулсны илүү цагийн мөнгийг тус тус бодож олгох, 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дүгээр ажилчинг ажлаас чөлөөлөх тухай даргын тушаалын ..нэгдсэн больницод үйлчлэгчээр түр ажиллаж байсан Мөнхзаяаг 16/7-аас, Дорноговь аймгийн Нэгдсэн больницын ******* 1988 оны цалингийн тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 1989-1990 оны цалингийн тодорхойлолт,

4. Гэрч *******гийн: ...Бид хоёр 1984-1990 он хүртэл Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ээлжийн асрагчаар ажиллаж байсан. Би Дорноговь аймгийн Ихт сум руу шилжиж уурхайд ажилд орсон.Би 1985 оны 9 сард ажилд орсон.******* надаас хойш сар гарангын юм уу, 2 сарын дараа ажилд орсон. гэх мэдүүлэг,

5. Гэрч *******ийн ... Би 1975-2015 оныг хүртэл Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байгаад сувилагч болж 40 жил тухайн байгууллагад ажилласан. ******* нь 1983-1990 он хүртэл Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт үйлчлэгч /асрагч/-аар ажилладаг байсан. Ажилдаа сайн, ажилсаг хүн. Эвсэг, хүмүүстэй зөв харьцдаг хүн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

6. Иймд ******* нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оноос 1990 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1986 оноос 1990 оныг дуустал асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР