Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00825

 

 

 

 

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/00825

 

 

САНийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00783 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч САНийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч БХТАхолбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 8,820,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмзаяа, Д.Алтансолонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ...архиваас гэм хорын хохиролд 8,820,900 төгрөгийг гаргуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Цагдаагийн Ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч байгаа иргэдийн цэргийн албанаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг шалгахад Л.Гнь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохдоо Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар цэргийн албанаас ар гэрийн гачигдлаар халагдсан байхад ...Г.Цнь биеийн эрүүл мэндийн учир халагдсан гэх хуурамч лавлагаа гаргаж тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний улмаас нийгмийн даатгалын санд 8,820,900 төгрөгийн хохирол учруулсан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар Г.Цгэгч нь 9 иргэнд архивын хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн нийт 99,628,180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болохыг тогтоосон. Мөн яллагдагч Г.Цнь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, улсад учирсан хохирлыг Г.Ц иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж Г.Ц холбогдох хэргийг байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. САНийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1-02 тоот улсын байцаагчийн актаар Л.Гийн тэтгэвэр олголтыг түдгэлзүүлэн, хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон хугацаанд олгогдсон 8,820,900 төгрөгийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 850 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасны дагуу ...архивын лавлагааг үндэслэн иргэн Л.Гэд өндөр насны тэтгэвэр олгосны үр дагаврыг Г.Цажиллаж байсан ...архивыг хариуцна гэж шийдвэрлэсэн. Иймд Г.Цажиллаж байсан ...архиваас уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Нэхэмжлэл үндэслэлгүй. САНийгмийн даатгалын хэлтэс иргэний бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгахгүйгээр Л.Гэд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоосон нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т зааснаар ...архив нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Л.Гнь Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар халагдсан байхад ...архивын орлогч дарга, дэд хурандаа Г.Цбиеийн эрүүл мэндийн учир халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтоолгох нөхцлийг бүрдүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар яллагдагч Г.Цнь архивын хуурамч лавлагаа гарган, цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсний улмаас улсад хохирол учруулсан хэргээ хүлээж, түүнд холбогдох хэргийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Л.Гнь 1981 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгаас Ардын армийн 152 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, мөн ангийн захирагчийн 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн н/23 дугаар тушаалаар түрүүч цолоор шагнагдан, нууцын эрхлэгчээр цэргийн албанд улиран ажиллаж байгаад Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн н/18 дугаар тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил таслах, согтуурах зэрэг дутагдал гарган албан тушаалдаа тэнцэхгүй СААДХГЗ-ны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэн цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан талаар бичигдсэн баримт байдаг. Л.Гийн цэргийн алба хаасан хугацаа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Цэргийн албанаас халагдсан шалтгаан хуульд заасан шалтгаанд нийцэхгүй болохыг мэдсээр байж албан хаагчид хувийн ашиг сонирхлоор нөлөөлөн цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож, улсад хохирол учруулсан. Иргэн Л.Гийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд 8,820,900 төгрөгийг хуурамч баримт бүрдүүлэн хувьдаа ашигласан Л.Гбүрэн хариуцах ёстой гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: ...архив 8,820,900 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Гдахин давж заалдах шаардлагатай гэжээ.

 4. Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хариуцагч ...архиваас 8,820,900 /найман сая найман зуун хорин мянга есөн зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч САНийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156,084 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Үйл баримтын талаар,

5.1.а ЦЕГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын шалгалтаар Л.Гнь 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн алба хаасны хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгохдоо Зэвсэгт хүчний Жанжин штабын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18-р тушаалаар “ар гэрийн гачигдлаар халагдсан” байхад ...архивын орлогч дарга, дэд хурандаа Г.Цбиеийн эрүүл мэндийн учир халагдсан гэж хуурамч лавлагаа гарган тэтгэвэр тогтооход хүргэсэн, уг 2 хүний үгсэн тохиролцож, санаатай, зориуд төлөвлөн хийснийг тогтоосон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар Г.Цнь 9 иргэнд хуурамч лавлагаа гарган өгч, хууль бусаар цэргийн алба хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэсэн, яллагдагч Г.Цхохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсад учирсан хохирлыг түүнээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан. Л.Гийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн н/18 дугаар тушаалаар ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил таслах .., зэрэг дутагдал гаргасан албан тушаалдаа тэнцэхгүй учир СААДХГЗ-ын хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэн цэргийн албанаас бэлтгэлээр халсан тухай баримт хэрэгт авагдсан.

5.2. Нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд,

5.2.а. САНийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/02 тоот актаар иргэн Л.Гээр 8,820,900 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаар шийдвэрээр Л.Гээс 8,820,900 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Л.Гийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн баримтууд хэрэгт хангалттай байсаар байхад шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй, нотлох баримтыг дутуу үнэлж, нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Г.Цалбан тушаалаа урвуулан ашиглаж, нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Цнь 9 хүний архивын лавлагааг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иргэний шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг үндэслэн хохирлыг  ...архив хариуцах ёстой талаар дүгнэсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн албан хаагч нарт нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр гэж байдаггүй, тухайн анги, байгууллагаас гаргасан архивын лавлагааг үндэслэн цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийг тогтоодог. Батлан хамгаалахын архиваас гаргасан лавлагааг үндэслэн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Л.Гээр хохирлыг төлүүлэхээр улсын байцаагчийн акт үйлдэн, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээр Л.Гээр төлүүлэх нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж буй иргэдэд их хэмжээний хохирол учирсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч САНийгмийн даатгалын хэлтэс хариуцагч БХТАхолбогдуулан гэм хорын хохиролд 8,820,900 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “...архивын лавлагааг үндэслэж иргэн Л.Гэд өндөр насны тэтгэвэр олгосны үр дагаварыг Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Цажиллаж байсан байгууллага хариуцах үүрэгтэй” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгож 8,820,900 төгрөгийг хувьдаа ашигласан Л.Гбүрэн хариуцах ёстой, нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо иргэний бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаагүй ...” гэх үндэслэлээр маргасан.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

4.а. Зэвсэгт хүчний ерөнхий штабын даргын 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар Л.Гар гэрийн гачигдлын улмаас цэргийн албанаас 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон /бэлтгэлээр/ халагджээ. /хх35, 67/

4.б. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр САНийгмийн даатгалын хэлтэст Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас цэргийн хувь тэнцүүлэн тогтоолгосон тэтгэвэр авагчдын хувийн хэрэгт шалгалт хийхэд иргэн Л.Гболон нэр бүхий хүмүүс ...архивын лавлагааг хуурамчаар үйлдэн тэтгэвэр тогтоолгосон нь нотлогдсон гэх үндэслэлээр нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол санаатайгаар учруулсан иргэдэд Улсын байцаагчийн акт тогтоож, төлбөрийг барагдуулах арга хэмжээ яаралтай авч баталгаажуулан актын хуулбарыг ирүүлэхийг мэдэгдсэн байна. САНийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн актаар САБаруун-Урт сумын 3-р багийн иргэн Л.Гцэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохдоо цэргийн албанаас ар гэрийн гачигдлын улмаас чөлөөлөгдсөн тушаалын үндэслэлийг эрүүл мэндийн улмаас гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож үндэслэлгүйгээр 8,820,900  төгрөг авсан зөрчил илэрсэн гэж үзэж 8,820,900 төгрөгийг Л.Гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба улсын байцаагчийн тус акт хүчин төгөлдөр байна. Л.Гнь 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын сангаас цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэрт 8,820,900 төгрөг авсан байна. /хх7, 9, 153-154/

4.в. Л.Гнарын нэр бүхий иргэдийн цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон ...архивын лавлагааг тус газрын орлогч даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Г.Цолгосон байх ба 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5099 дугаар лавлагаанд “Л.Гнь ... даргын 1992.02.13-ны 18 дугаар тушаалаар биеийн эрүүл мэндийн учир 1992.02.15-ны өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан” гэжээ.

Тэрээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2622 дугаар захирамжаар Г.Цалбан үүрэгтээ хайнга хандаж ...архивын орлогч даргын ажлаа зохих ёсоор биелүүлээгүйгээс 2006-2009 он хүртэлх хугацаанд Л.Гнарын 9 иргэнд хуурамч архивын лавлагаа гарган өгч хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн улсад нийт 99,628,180 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин улсад учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэх эрхтэй талаар дурьдсан байна. /хх8, 114/

4.г. Улмаар САЭрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс Л.Гэд холбогдуулан нийгмийн даатгалын санд учруулсан гэм хорын хохиролд 8,820,900 төгрөг нэхэмжилснийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Мөн САНийгмийн даатгалын хэлтсээс Г.Ц холбогдуулан 8,820,900 төгрөг нэхэмжилснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/00642 дугаар шийдвэрээр “...архивын орлогч даргын албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан үйлдлийн улмаас нийгмийн даатгалын санд учруулсан 8,820,900 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498.2 дах хэсэгт нийцээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 850 дугаар магадлалаар хэвээр үлдээж, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх18, 69-73/

4.д. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасан. Г.Ц...архивын орлогч даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2006-2009 он хүртэлх хугацаанд Л.Гнарын 9 иргэнд хуурамч архивын лавлагаа гарган өгч хууль бусаар цэргийн албан хаагчийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэн улсад нийт 99,628,180 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Иймд Г.Цгэм буруутай үйлдлийн улмаас Л.Г8,820,900 төгрөг авсан нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг Г.Цажиллаж байсан хуулийн этгээд болох ...архив хариуцан арилгах нь хуулийн дээрх зохицуулалттай нийцнэ. /хх153/

5. Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг нь гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан этгээдээс шаардах эрхийг зохицуулсан.

6. Иргэдийн төлөөлөгч “...архив 8,820,900 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Гдахин давж заалдах шаардлагатай” гэх дүгнэлт гаргасан байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх165/

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00783 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,084 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                               Ш.ОЮУНХАНД

 

                                                 А.МӨНХЗУЛ