| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2026/01043/И |
| Дугаар | 191/ШШ2026/03204 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2026/03204
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***************** хаягт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагч аар оролцвол зохих этгээд болох *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* РД; ******* нь 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* *******тай ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 9,680,000.00 /Есөн сая зургаан зуун наян мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, 11,590,000.00/Арван нэгэн сая таван зуун ерэн мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж 640,000.00/Зургаан зуун дөчин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж 640,000.00/Зургаан зуун дөчин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж 530,000.00/Таван зуун гучин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж 300,000.00/Гурван зуун мянган/төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж 150,000.00 /Нэг зуун тавин мянган/төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай тус тус зээлсэн.
Хариуцагч ******* овогтой *******аас ******* *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, Дүүргийн Эрүү Иргэний Хэргийн Хялбар Ажиллагааны Анхан Шатны Тойргийн Шүүхэд, 2025 оны 09 дугаар сарын 23-ны өдрөөр хариуцагчаас 10,379,109.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан *********** хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иймд хариуцагч ******* овогтой *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* Банк ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, зээлийн гэрээ, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар захирамж, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаагаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд *******ы ******* /РД:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. *******ы ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /утас:, /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА