| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 2519000790132 |
| Дугаар | 2026/дшм/18 |
| Огноо | 2026-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2026/дшм/18
2026 01 26 2026/ДШМ/18
Д.Э.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Д.Зуунай,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэгийн даргалж хийсэн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Д.Э.д холбогдох ..дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: д.э
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Д.Э.нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр .аймгийн ... сумын ... баг Хайрхан .... шатахуун түгээх станцын ойролцоо ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: a\согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э.г дайрсны улмаас биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуурал, цөсний ерөнхий цоргоны урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Мөн Д.Э.нь хохирогч Б.Э..г Киа бонго-3 (Kia Bongo-3) маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас шүүгдэгч Д.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Э.д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э.д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 1 сарын хугацаагаар хасах, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр ...аймгийн ... сумаас ... сум, ...сумаас ... сумын нутаг дэвсгэрээс бусад газарт зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдэж,
шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Д.Э.д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Д.Э. давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байтал үүнийг анхаарч үзэлгүйгээр, шүүх шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг нэг үйлдлээр үйлдсэн, мөн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх болон торгох шийтгэл оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ...бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй гэж заасан. Энэ зохицуулалт нь хоёр, түүнээс дээш гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг хамаарах зохицуулалт бөгөөд үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул энэ хориглосон зохицуулалт нь надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар надад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн гэм буруу, зүйлчлэлийн талаар дээр огт маргадаггүй. Давж заалдах гомдол гаргаад байгаа шалтгаан нь эрүүгийн хариуцлагын хувьд зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрөл буюу хорих ял онохгүй тэнсэж өгөөч гэдэг агуулгаар гомдол гаргасан. Учир нь Э.н хувийн байдлын хувьд . аймгийн .. сумын нутаг дэвсгэрт хохирогч Э.д болон дүү Н. нарын малыг малладаг. Э. Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, ... сумуудын заагт оршин суудаг. Маллаж амьдардаг учраас малаа эрж хайх, бэлчээрлүүлэхдээ ..нь сумын нутаг дэвсгэрээс гарах эрсдэл өндөртэй байгаа. Мөн түүний оршин суугаа газарт нь нэгэн утасны сүлжээ барьдаггүй, овоо дээр гарч сүлжээнд холбогддог. Тэрээр хохирогч Э..н эмчилгээний зардал болох 8,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байдаг. Э.н эхнэр, хүүхдүүд нь ... суманд оршин суудаг бөгөөд тэрээр ганцаараа малаа хардаг. Багаасаа эцэг эхээсээ өнчирч хоёр дүүтэйгээ хамт амьдарч байсан. Дүү Насанжаргал нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 3 хүүхэдтэй ..сумын төвд амьдардаг. Э.с өөр энэ гурван айлын амьжиргааг залгуулж, малыг маллах хүн байхгүй байгаа. Э.малаа маллаж амьдрахаас өөр аргагүй нөхцөл байдалд байгаа. Зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах боломжтой ч гэсэн уг ял биелэгдэх боломжийн хувьд хүнд байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан үйлдэлд нь торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж өгөөч гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Э.н үйлдэл нь хэдийгээр буруу ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг гэмт хэрэг учраас түүнийг санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэж үзэх боломжгүй. Давж заалдах шатны шүүхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авах эрх нь байгаа учраас миний үйлчлүүлэгчийн гомдлын дагуу шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай байна” гэв.
7.Прокурор Д.Зуунай шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ”... шүүгдэгч Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийтгэх тогтоол гаргасан. Учир нь хохирогч нь шүүгдэгчийн төрсөн дүү нь болохоор гомдол, саналгүй гээд хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйл байдаггүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирлын хэмжээнд түүнд оногдуулсан ял тохирч байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан ялын санкцаас хамгийн бага хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний хувийн байдал, гэр бүлийн байдлыг харгалзан ...аймгийн .., ...сумуудын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах байдлаар оногдуулсан. Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ тохирсон байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл:
1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгаас шүүгдэгч Д.Э..г 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр .. аймгийн Алтанширээ сумын ... шатахуун түгээх станцын ойролцоо ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 ,9.5, 3.7, 12.2, 12.3 заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э..н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуурал, цөсний ерөнхий цоргоны урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь эрүүгийн хариуцлагын зорилго, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
3.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 026 дугаартай “..Д.Э.н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуулрал, цөсний ерөнхий цоргын урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” /1хх-28-29х/ гэсэн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу гарсан ба эдгээр дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан, тэдний зүгээс дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байх тул дурдсан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, гэм бурууг тогтоосон нь үндэслэлтэй, зөв болжээ.
4.Шүүгдэгч Д.Э.н “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг хангах үндэслэлтэй байна.
Учир нь давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр буюу “...шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлсөн, цаашдаа дүүдээ тусална, өөрөө мал маллаж, амьдрал ахуйгаа авч явдаг, дүүгээ дэмжиж, тусалдаг” зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Э..д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/312 дугаартай шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Э.н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Д.Э..д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай” гэж,
4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,
5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э..д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж,
6 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э...Д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж,
7 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй." гэж нэмж, тогтоох хэсгийн 7,8,9,10 дугаар заалтын дугаарыг 8, 9, 10, 11 гэж дугаарлан тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Д.МӨНХБҮРЭН
Н.БОЛОРМАА