2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/02937

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 27

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************ тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******гын ******* /РД:*******/-д холбогдох

 

Автомашин худалдах гэрээний дагуу үүссэн үүрэгт 45,200,000 төгрөг, алданги 34,600,000 төгрөг, нийт 74,600,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөлөөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2024 оны 09 сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн арлын дугаартай Toyota Vellfire машинаа иргэн Н.*******д зарахдаа машиныхаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 15-ны өдөр бүрэн авахаар тохиролцож нэр шилжүүлсэн. Төлбөрөө хугацаандаа өгөөгүй тул утсаар хэд дахин шаардахад элдэв шалтаг тоочин төлбөрөө авч чадалгүй байсаар 2025 оны 3 сарын 13-ны өдөр төлбөр төлөх сүүлийн хугацааг 2025 оны 4 сарын 20-ны өдөр гэж тогтоон өөрсдийн биеэр нийслэлийн тойргийн наториатад төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тусгасан. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул утсаар хэд хэд шаардахад элдэв шалтаг тоочин одоог хүртэл төлбөр барагдуулаагүй. Иймд төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хариуцагч автомашины төлбөр 40.000.000 төгрөг болон төлөх хугацаа хэтэрсэн 173 хоногийн алданги 34.600.000 төгрөг, нийт 74.600.000 төгрөгийг хариуцагчаар барагдуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...С.*******аас 2024 онд Toyota Vellfire машин авсан нь үнэн бөгөөд тус машины төлбөр тооцоог барагдуулж чадаагүй байгаа. Хэдий тийм ч тус машины төлбөрт нэхэмжлэгчийн шаардсан 34,600,000 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй. ... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Машин Ж.******* болон Сити агро гэх компанийн хооронд байгуулсан ажлын гэрээний төлбөрт орж ирсэн. Төлбөрт нь мөнгөн хэлбэр болон машинаар орж ирсэн. Ажил нь 2024 онд дуусах үед компани мөнгөгүй байна гээд машин өгсөн. Тэгээд энэ хүн машин зарах байсан юм билээ. Тэгээд энэ хүний машиныг авсан. Компани мөнгийг нь өгөх ёстой байсан. Машиныг авсны дараа 40,000,000 төгрөгөөр зарах гээд хэд хэдэн удаа зар оруулахад зарагдаагүй. Зарагдтал нь ажил хийх мөнгө хэрэгтэй юм чинь гээд 20 гаруй сая төгрөгөөр зарсан. Компани нь энэ хүнд мөнгөө төлнө гэж байтал хийсэн ажил дээр маргаан үүсээд, үлдэгдэл мөнгөө өгөхөө болиод бид өгөх шаардлагатай болсон. Бид С.*******ад мөнгөө төлөөд, дараа нь компанитайгаа учраа олъё гэж бодоод 40,000,000 төгрөгийн гэрээг С.*******тай хийсэн. Бид машиныг чинь хямд зарсан гэсэн зүйл ч яриагүй нэгэнт 40,000,000 төгрөгөөр бодсон байсан юм чинь л гэж бодсон. Ийм л зүйл болсон, үндсэн төлбөр 40,000,000 төгрөгийг өгнө. гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн төлбөр 40,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, зарим хэсэг буюу алданги 36,000,000 төгрөгийг эс зөвшөөрч байгаа. Төлбөр барагдуулах гэрээ талуудын хооронд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ мөн үү биш үү гэдэгт шүүх бүрэлдэхүүнийг анхаараасай гэж хүсэж байна. Тухайн үед төлбөр барагдуулах хүсэл сонирхол Ж.*******д байгаагүй гэдэг. Төлбөр барагдуулах гэрээ талууд нотариатаар орж гарын үсэг зурсан ч Иргэний хуулийн 40-р зүйлд заасан нөхцөл байдал байхгүй байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1т зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гэрээ хийгдсэн бол алданги тооцох ёстой гэж бодохоор алданги нь үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн агуулга байдаг. Ал тооцлоо гэж бодоход 20,000,000 төгрөгийн алданги тооцохоор байна. Шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэсэн байр суурьтай байна гэв.

 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

 

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн тойргийн нотариатч /№273/-ийн гэрчилсэн, төлбөр авагч С.*******, төлбөр төлөгч Н.******* нарын хооронд байгуулагдсан 2025.03.13№0423 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр ******* **************, С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Н.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, т олгосон 2026.02.04№ итгэмжлэл, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүх бүрдүүлсэн баримтууд: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2026.01.21№22, 2026.02.02№11 Н.*******гийн оршин суух хаягийн тодорхойлолт,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 14,600,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг, түүний алданги 34,600,000 төгрөг, нийт 74,600,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн арлын дугаартай Toyota Vellfire машинаа иргэн Н.*******д зарахдаа, 40,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 15-ны өдөр бүрэн авахаар тохиролцож нэр шилжүүлсэн боловч төлбөрөө хугацаандаа өгөөгүй, 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр төлөх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тогтоож, хугацаа хэтрүүлсэн хоног тутамжд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон ч одоог хүртэл төлбөр барагдуулаагүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 40,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх боловч алданги төлөхгүй хэмээн маргаж байна.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Нийслэлийн тойргийн нотариатч /№273/-ийн гэрчилсэн, төлбөр авагч С.*******, төлбөр төлөгч Н.******* нарын хооронд байгуулагдсан 2025.03.13№0423 огноо, дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-нээс үзэхэд, арлын дугаартай Toyota Vellfire маркийн, улсын дугаартай автомашиныг худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн 40,000,000 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахтай холбоотой харилцааг талууд зохицуулахаар тохиролцож, үүрэг хүлээгч тал Н.******* нь 40,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үүрэг гүйцэтгүүлэгч С.*******ад төлж дуусгах, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролжээ.

5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх 2025.03.13№0423 огноо, дугаартай Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа үүссэн байна.

6. Хариуцагч нь дээр дурдсан үүргээ гүйцэтгээгүй бөгөөд үндсэн үүрэг 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. гэж заасантай нийцэхгүй байх тул алданги төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгчийн шаардаж буй 34,600,000 төгрөгийн алданги нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж зааснаар, төлбөр барагдуулах гэрээний үндсэн үүрэг 40,000,000 төгрөгийн хэмжээнд тооцогдох алданги 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

8. Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж зааснаар алданги багасгахыг шүүхээс хүссэн боловч хариуцагч нь дээр дурдсанаар гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй, төлбөр барагдуулахаар тодорхой үйлдэл хийээгүй тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алданги бууруулах үндэсэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.*******гаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 714,900 төгрөгийн 688,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 26,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА