| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00690/И |
| Дугаар | 315/ШШ2026/00169 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2026/00169
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 дугаар давхар 1301А тоот, утас: ...., Покет ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар багт оршин суух, утас ..., *******ын *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,303,757 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 1,421,563.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.******* нь Покет ББСБ ХХК-тай 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1,091,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 1,091,000 төгрөг, зээлийн хүү 314,702.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,361.68 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 1,421,563.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,303,757 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 1,421,563.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдуулан 1,421,563.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.******* нь 1,421,563.91 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар "Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,695 төгрөгийн тал хувь 18,847.5 төгрөгийг хариуцагч А.******* нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 18,847.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,303,757 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 1,421,563.91 төгрөгийг хариуцагч А.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,695 төгрөгийн тал хувь 18,847.5 төгрөгийг хариуцагч А.******* нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 18,847.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА