| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00211/И |
| Дугаар | 315/ШШ2026/00179 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2026/00179
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сентрал тауэр, 5 давхрын 510 тоотод байрлах, утас 89755896, Ашид капитал ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дүгээр багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 678,490.13 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 693,490.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь 2025.09.12-ны өдөр 7111730963 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 260,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй, 2025.05.26-ны өдөр 7111514303 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй тус тус зээлж авсан.
Зээлдэгч нь 7111730963 дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 250,000 төгрөг, хүү 18,739.73 төгрөг нийт 268,739.73 төгрөгийг төлсөн бөгөөд 7111730963 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийг 2025.08.14-ний өдрөөс, 7111514303 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийг 2025.07.27-ны өдрөөс тус тус зөрчсөн. Иймд 7111730963 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 260,000 төгрөг, хүү 68,537.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,751.61 төгрөг, 7111514303 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 250,000 төгрөг, хүү 75,895.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,305.21 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг нийт 693,490.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 693,490.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь хариуцагч А.*******гөөс зээлийн гэрээний үүрэгт 678,490.13 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 693,490.13 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,194 төгрөгийн тал хувь 10,597 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,597 төгрөгийг хариуцагч А.*******гөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 678,490.13 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 693,490.13 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч А.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,194 төгрөгийн тал хувь 10,597 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,597 төгрөгийг хариуцагч А.*******гөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА