| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00190/И |
| Дугаар | 315/ШШ2026/00178 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 315/ШШ2026/00178
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимп 5, Аюуд tower-т байрлах, утас ..., Сайн интернэшнл ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******д холбогдох
зээлийн гэрээний үүрэг 1,363,134.32 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 1,378,134.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.******* нь 2023 оны 08 дугаар сарын 01-нд Сайн Интернэшнл ХXK-aac 1,549,900.00 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн. 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 482 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 1 өдрийн хүү болох 615.07 төгрөгийг 482 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 296,467.07 төгрөг төлөх үүргийг хүлээнэ. Иймд О.*******аас 984,662.61 төгрөг, үндсэн хүү 80,083.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,920.99 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 296,467.07 төгрөг, нийт 1,363,134.32 төгрөг, мөн нотариатын зардал 15,000 төгрөг, бүгд 1,378,134.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 1,378,134.32 төгрөгийг 2026.03.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.04.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.05.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.06.22-ны өдөр 478,134.32 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,363,134.32 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 1,378,134.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,378,134.32 төгрөгийг 2026.03.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.04.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.05.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.06.22-ны өдөр 478,134.32 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзандуламтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,000 төгрөгийн тал хувь 18,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,500 төгрөгийг хариуцагч О.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 1,363,134.32 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 1,378,134.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026.03.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.04.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.05.22-ны өдөр 300,000 төгрөг, 2026.06.22-ны өдөр 478,134.32 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,000 төгрөгийн тал хувь 18,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 18,500 төгрөгийг хариуцагч О.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Сайн интернэшнл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА