Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2026/00197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дүгээр багт оршин суух, утас ..., *******гийн *******гийн 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие 1987 оны 06 сарын 16-ны өдөр 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилд орсон. Би бог мал хонь хариулдаг байсан. Тиймээс миний 1987 оны 06 сараас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Д.*******гийн 1987.06.16-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987.06.16-ны өдрийн тогтоол, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2026.01.26-ны өдрийн 20, 21 дугаартай лавлагаанууд, Дөхөм бригадын 1990.10.07-ны өдрийн Унаарын тэмээний хоолны үйлдвэрлэлийн даалгаврын биелэлт-ийн бүртгэл, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын. 1990.12.28-ны өдрийн 64 дугаартай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч *******гийн ******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Д.*******г 1987.06.16-ны өдөр малчнаар ажилд томилсон тушаал, 1987-1990 онуудын бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987.06.16-ны өдрийн илгээлтээр ирсэн Д.*******д тэтгэмж олгох тухай тогтоол, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2026.01.26-ны өдрийн 20 дугаартай Д.*******гийн 1987-1988 онуудад авч байсан цалин-гийн жагсаалт, Баяндэлгэр сумын Дөхөм бригадын 1990.10.07-ны өдрийн Д.*******гийн даалгаврын биелэлт-ийг шалгасан хуудас, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн даргын 1990.12.28-ны өдрийн 64 дугаартай Дөхөм бригадын малчин Д.*******д ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, (хх-5-9х), 

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Д.******* 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад тухайн оныхоо 6 дугаар сард илгээлтээр гарсан. Илгээлтээр гараад 1990 оныг дуустал эцэг, эхийнхээ туслах малчнаар ажилласан. 1991 онд нэгдэл татан буугдсан. Тиймээс 1991 оноос хувийн мал аж ахуйтан болж, 1994 онд гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Бид Баяндэлгэр сумын Дөхөм бригадад айл саахалт байсан болохоор мэднэ. гэх мэдүүлэг (хх-22х),  

6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Д.******* 1987 онд сургуулиа төгсөөд Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад илгээлтээр гарч хонь маллаж байсан. Тухайн үедээ аав, ээжийнхээ туслах малчнаар ажилласан. Тэгээд 1990 хүртэл Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад тасралтгүй бог мал маллаж байсан. 1990 онд хувьчлал болж хувийн мал аж ахуйтан болсон. Би Эх орны төлөө нэгдлийн Дөхөм бригадад хадам аавынхаа туслах малчнаар ажиллаж байсан учраас Д.*******гийн ажиллаж байсан байдлыг нь мэднэ. гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-23х)  

7. Иймд *******гийн *******гийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******гийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА