| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00174/И |
| Дугаар | 315/ШШ2026/00195 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2026/00195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., *******ын *******ы
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие 1981 оны 07 дугаар сараас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар ажилд орж, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд Ар хустын техник мэргэжлийн сургуульд тракторын жолоочоор суралцахаар явсан. Техник мэргэжлийн сургуулиа төгсөж ирээд нэгдэлд 1983 оны 08 дугаар сараас дахин туслах ажилчнаар ажилласан. Ингээд 1984 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 07 дугаар сараас нэгдэлд туслах ажилчнаар ажилласан. Туслах ажилчнаар 1989 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад, 1989 оны 05 дугаар сараас 1992 оныг дуустал нэгдлийн сүү тосны заводын мастераар ажилласан. Тиймээс дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******д Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгосон 1981-1993 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.11.17-ны өдрийн 80 дугаартай *******, ******* гэсэн нэр бүхий 1981-1992 онуудын цалин-ийн лавлагаа, *******ыг 1989 онд ажиллаж байхад нь олгосон 4 ширхэг Баярын бичиг, Цэргийн батлахын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2026.02.06-ны өдрийн 08/455 дугаартай *******ы цэргийн алба хаасан тухай лавлагаа, Нийгмийн даатгал баталгаажуулалтын хуудас, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ыг хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдлийн туслах ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал нэгдлийн сүү тосны заводын мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч *******ын ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ыг хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдлийн туслах ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал нэгдлийн сүү тосны заводын мастераар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлээс олгосон 1981-1993 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025.11.17-ны өдрийн 80 дугаартай *******, ******* гэсэн нэр бүхий 1981-1992 онуудын цалин-гийн лавлагаа, *******д 1989 онд олгосон 4 ширхэг Баярын бичиг, 1984.09.02-1987.06.23-ны хооронд цэргийн алба хаасан бичилт бүхий цэргийн батлахын хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2026.02.06-ны өдрийн 08/455 дугаартай ******* нь 1984.06.21-нд цэргийн албанд татагдаж, 1987.06.22-нд халагдсан гэх бичиглэл бүхий лавлагаа (хх-5-16х),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: ******* 1987 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд 1987 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар ажилд орж, хадланд гарч байсан. Өвөл нь сүү тосны завуудад мастераар ажилладаг байсан. Сүү тосны завуудад 3 хүн ажилладаг байсан. Би 1989 оны 12 дугаар сард Сүхбаатар сумын Худалдаа бэлтгэлийн ангийн түүхий эдийн мэргэжилтнээр шилжсэн. Намайг нэгдлээс шилжихэд ******* Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаа хийгээд үлдсэн. Түүнээс хойш бол би мэдэхгүй. гэх мэдүүлэг (хх-29х),
6. Гэрч *******ийн шүүхэд өгсөн: ******* Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байсан. Намайг 1982 оны 06 дугаар сард Сүхбаатарын зам нэгдэлд ажилд ороход ******* туслах ажилчнаар ажиллаж байсан. Ингээд би 1983 оны 06 дугаар сард цэргийн албанд явахад ******* ажлаа хийгээд үлдсэн. ******* 1984 оны зун цэргийн албанд татагдаж, 3 жилийн хугацаатай цэргийн алба хаагаад 1987 оны зун халагдаж ирсэн. ******* цэргээс ирээд нэгдэлд туслах ажилчнаар үргэлжлүүлэн ажилласан. Би 1988 оны 9 дүгээр сарын алдад Сүхбаатар сумын холбооны салбарт шилжин ажилласан. Тэгэхэд ******* ажлаа хийгээд үлдсэн. Түүнээс хойших ажилласан байдлыг нь мэдэхгүй. гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-30х)
7. Иймд *******ын *******ы Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ыг хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдлийн туслах ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал нэгдлийн сүү тосны заводын мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ы Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ыг хүртэл, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэгдлийн туслах ажилчнаар, 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал нэгдлийн сүү тосны заводын мастераар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА