| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00152/И |
| Дугаар | 315/ШШ2026/00196 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2026/00196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ... дүгээр багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас ........., *******гийн *******гийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний бие 1984-1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд туслах нягтлан бодогч болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Сүүлд Мөнхманлай компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Тиймээс миний 1984-1991 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд туслах нягтлан бодогч болон ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025.12.19-ний өдрийн 102 дугаартай Х.*******гийн 1984-1991 онуудын цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1984.07.17-ны өдрийн 65 дугаартай Х.*******г 1984.07.16-нд нябогоор томилсон тушаал, Х.*******д 1986.05.07-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар 26-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, 1990 оны 10 дугаар 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч *******гийн ******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар 26-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, 1990 оны 10 дугаар 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025.12.19-ний өдрийн 102 дугаартай Х.*******гийн Мөнхманлай нэгдэлд нябогоор ажиллаж байх үеийн 1984 оны 08 дугаар сараас 1991 оны 07 дугаар саруудын цалингийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1984.07.17-ны өдрийн 65 дугаартай Х.*******г 1984.07.16-нд нябогоор томилсон тушаал, Х.*******д Мөнхманлай нэгдлээс 1986 онд олгосон 1980-1992 онуудын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-5-8х),
5. Гэрч *******ы шүүхэд өгсөн: ...Х.******* 1984 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан. 1992 он хүртэл тасралтгүй ажилласан. Ажиллаж байх хугацааны сүүлийн жилүүдэд нэгдлийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Ерөнхий нягтлан бодогчоор яг хэдэн оноос эхлэн ажилласныг нь санахгүй байна. Би Мөнхманлай нэгдэлд дизельчин, механикаар ажиллаж байсан. 1992 онд зах зээлд орж Мөнхманлай нэгдэл Мөнхманлай компани болон өөрчлөгдөхөд Х.******* захирлаар нь үргэлжлүүлэн ажилласан. гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: ....Намайг 1984 оны 08 дугаар сард Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар очиж байхад Х.******* Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Х.******* 1991 оныг дуустал Мөнхманлай нэгдэлд тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор тасралтгүй ажилласан. Ерөнхий нягтлан бодогчоор хэдэн оноос эхлэн ажилласныг нь сайн мэдэхгүй байсан. Мөнхманлай нэгдэл 1992 онд Мөнхманлай хувьцаат компани болж байсан. Х.******* Мөнхманлай нэгдэлд тасралтгүй ажиллаж байгаад Мөнхманлай хувьцаат компанийн захирлаар томилогдож байсан. гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд Х.*******гийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар 26-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, 1990 оны 10 дугаар 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******гийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар 26-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор, 1990 оны 10 дугаар 26-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА