Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2026/00199

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Grand plaza цогцолбор 706 тоотод байрлах, утас ..., Нөмөр кредит ББСБ ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн ... тоотод оршин суух, *******ын *******т холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 749,604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар 20211110016 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 350,000 төгрөгийг 9 сарын хугацаатай, 5.9 хувийн хүүтэй авсан. Б.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлд үндсэн зээл 253,429.70 төгрөг, зээлийн хүү 496,174.30 төгрөг нийт 749,604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч 749,604 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 749,604 төгрөгийг 2 хувааж 2026.03.31-нд 300,000 төгрөг, 2026.04.30-нд 449,604 төгрөг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 749,604 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 749,604 төгрөгийг 2026.03.31-нд 300,000 төгрөг, 2026.04.30-нд 449,604 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,540 төгрөгийн тал хувь 11,270 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,270 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 749,604 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026.03.31-нд 300,000 төгрөг, 2026.04.30-нд 449,604 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,540 төгрөгийн тал хувь 11,270 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,270 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА