| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00189/И |
| Дугаар | 315/ШШ2026/00201 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 315/ШШ2026/00201
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжны Хас банкны төв байранд байрлах, Хас банк ХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэг 9,058,334.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгчид эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөхийг мэдэгдэж байсан боловч 2025 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн зээл эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 107 хоног хугацаа хэтрүүлсэн.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, талуудын хооронд байгуулсан 2010111912 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2026 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд зээлийн үлдэгдэл: 8,505,932.24 төгрөг, хγγ 537,823.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,578.05 төгрөг нийт 9,058,334.24 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг төлбөрийг 6 хувааж 2026 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын 01-нд тус бүр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 01-нд 1,558,334.24 төгрөг тус тус төлөх саналтай байна. Хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 9,058,334.24 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 9,058,334.24 төгрөгийг 6 хувааж, 2026 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын 01-нд тус бүр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 01-нд 1,558,334.24 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,883 төгрөгийн тал хувь 79,941.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 79,941.50 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэг 9,058,334.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын 01-нд тус бүр 1,500,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 01-нд 1,558,334.24 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,883 төгрөгийн тал хувь 79,941.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 79,941.50 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА