| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00053/И |
| Дугаар | 315/ШШ2026/00213 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 315/ШШ2026/00213
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, *******ын *******ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, *******гийн *******д холбогдох
538,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2025.10.21-ний өдөр Билгүүн авто засварын газрын засварчин Я.*******д машиныхаа гавлын жийргийг солиулахаар өгсөн. Гэтэл Я.******* нь машины гавлын жийргийг солихдоо моторын духны тагийг хагалсан. Уг таг аймгаас олдохгүй байсан тул Улаанбаатар хотоос захиалж авчирсан. Зардал нь 170,000 төгрөг болсон. Ингээд Я.******* нь уг тагийг солих явцдаа тоологчийг нь мөн хугалсан. Ингээд Улаанбаатар хотоос 263,900 төгрөгийн зардал гаргаж авчирсан. Засварын газарт машинаа өгөхөд машиныхаа банканд 105,000 төгрөгөөр бензин хийж дүүргэж өгсөн боловч машинаа асааж үзэхэд бензиний шар гэрэл нь ассан байсан. Тиймээс Я.*******гаас 538,900 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийн шаардлага 538,900 төгрөгийг 2026.03.17-ны өдөр төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Я.*******д холбогдуулан 538,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,817 төгрөгийн тал хувь 8,408.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,408.5 төгрөгийг хариуцагч Я.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Я.*******д холбогдуулан 538,900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,817 төгрөгийн тал хувь 8,408.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,408.5 төгрөгийг хариуцагч Я.*******гаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА