Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00934

 

 

 

 

 

 

2025          12               01                                               314/ШШ2025/00934

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            **** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын **** дугаар баг, **** байрлах, **** аймгийн ***** газрын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын ***дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-д холбогдох,  

 

“**** аймгийн **** “****” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****, Н.****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэдэвдорж нар оролцов.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч **** аймгийн **** дарга **** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр **** аймгийн Засаг даргын Тамгын газар, “****” ХХК-тай БАУ-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Дээрх гэрээнд:  БАУ-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээгээр Усан спорт цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмжийн угсралт хийж хүлээлгэн өгөх үүргийн гүйцэтгэлээс боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг хүлээлгэж өгөөгүй. Иймд дээрх гэрээнүүдийг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.

             2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** шүүхэд гаргасан тайлбартаа  “...Хариуцагч “*****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** миний бие **** аймгийн **** нэхэмжлэлтэй “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. “****” ХХК нь 2019 оны 04 сарын 25-ны өдөр **** аймгийн Засаг даргын тамгын газартай “БУА-ХНХЯ/201901013-04/2019” дугаартай “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд заасан ажлуудаас Усан спорт цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Харин “****” ХХК-ийн зүгээс усан спорт цогцолборын 2 давхарт байрлах боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг гэрээнд заасны дагуу 160,000,000 төгрөгөөр хийх боломжгүй байна, тоног төхөөрөмж нь үнэтэй тул төсөвлөсөн мөнгөөр боулингийн төвийг ашиглалтанд оруулах боломжгүй, төсөв нь хүрэхгүй талаар хэлж, энэ ажлыг гүйцэтгэхээс татгалзсан байна. Тухайн үеийн **** аймгийн Засаг даргаар ажиллаж байсан **** нь “****” ХХК-ийг хүлээн авч уулзаад дахин тендер зарлахаар хугацаа их орох тул захиалагчаас санал болгож буй **** захиралтай ****” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулаад боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг гүйцэтгүүл гэсэн байна. Энэхүү “****” ХХК нь төсөвлөгдсөн мөнгөнд багтааж ажил гүйцэтгэх боломжтой гэсэн байна. Ингээд “****” ХХК нь захиалагчийн хүсэлтээр 2020 оны 03 сарын 30-ны өдөр О.**** захиралтай “****” ХХК-тай №08/2020 дугаартай “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”-г байгуулсан байна. Улсын төсвөөс уг ажилд зориулан орж ирсэн санхүүжилт болох 160,000,000 төгрөгийг 2020.03.31-ний өдөр 100,000,000, 20,000,000 төгрөгөөр, 2020.05.01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020.05.04-ний өдөр 20,000,000 төгрөг, нийт 160,000,000 төгрөгийг “****” ХХК-ийн Хаан банкны ***** тоот дансанд шилжүүлэн өгсөн байна. Гэтэл “****” ХХК нь гэрээний хугацаа дуусч гэрээ дүгнэхэд боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй тул захиалагч тал уг ажлыг хүлээж аваагүй. Иймд **** аймгийн Усан спорт цогцолборын боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажил нь “****” ХХК-аас хамаарч асуудал үүссэн тул уг иргэний хэрэг “****” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

           3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тухайн барилга угсралтын ажил 2019 онд эхлээд боулингийн тоног төхөөрөмжийн хамт угсарч ашиглалтад оруулна гэсэн гэрээ хийгдсэн. Энэ ажлаас боулингийн тоног төхөөрөмжийн ажил Ковид цар тахалтай холбоотой хийгдээгүй. Боулингийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг одоо хүртэл хийгээгүй тул энэ ажлыг хийлгүүлж гэрээний үүргийг биелүүлж авах л хүсэлтэй байна. Тухайн компани тендерт оролцохдоо эрсдэлээ өөрөө 100% хариуцаж орж байгаа. Барилга угсралтын гэрээнд боулингийн тоног төхөөрөмжийг барилгын хамт хүлээлгэж өгнө гэж заасан. Хоёрдугаарт манайх “****” ХХК-тай гэрээ байгуулсан. “****” ХХК-тай гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлдээ тус компанийг хариуцагчаар татсан” гэв.

 

           4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ижил саналтай байна. Ерөнхийдөө гэрээнийхээ үүргийг биелүүлж, боулингийн тоног төхөөрөмжөө авчирсан. Гэхдээ ажил нь жигдэрч, үйл ажиллагаа нь эхлээгүй байгаа. Үйл ажиллагааг нь эхлүүлээд, жигдрүүлээд өгөөч  гэсэн гэрээний үүргийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Одоо ашиглалтад оруулъя гэсэн хүсэлтэй байгаа. Захиалагч байгууллагын хувьд үндсэн гэрээ байгуулсан “**** “ХХК нь усан спортын төвийн барилгыг хүлээлгэн өгөхдөө хамт боулингийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёстой байсан. Тендерийн тоо хэмжээнд ч мөн заасан байгаа. Тус компанийг санал болгосон гэдэг баримт байхгүй. Тухайн үед бид бас байгаагүй учраас мэдэхгүй байна. Иймд гэрээний үүргийнхээ дагуу л нэхэмжлэл гаргасан байгаа” гэв.

 

           5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...“****” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 25-нд **** аймгийн Засаг даргын тамгын газартай БУАХНХЯ20190101304/2019 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан ажлуудаас усан спорт цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Харин “****” ХХК нь усан спорт цогцолборын 2 давхарт байрлах боулингийн тоног төхөөрөмж байрлуулж, угсарч суурилуулах ажлыг 160,000,000 төгрөгт хийх боломжгүй, доод тал нь 300,000,000 төгрөг байж стандартын шаардлага хангасан төхөөрөмж авахаар байна гэж ажлыг хийх боломжгүй гэж тухайн үеийн Засаг дарга **** хэлсэн гэсэн. Тэгэхэд Г.**** дарга, тухайн үеийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.****, “****” ХХК-ийн захирал **** нар уулзаж 160,000,000 төгрөгт хийх боломжгүй талаараа саналаа хэлэхэд дахин тендер зарлахад хугацаа алдах учраас 160,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой хүн олно гээд “****” ХХК-ийн захирал О.****ийг дуудаад О.**** нь 160,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсний дагуу “****” ХХК-тай гэрээ байгуулчих захиалагчид туслан гүйцэтгэгчийг санал болгоод улмаар “****” ХХК-тай “****” ХХК нь гэрээ байгуулж, “****” ХХК-ийн 5561302949 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01, 04-нд тус тус 20,000,000 төгрөгийг нийт 160,000,000 төгрөгийг “****” ХХК-ийн 5561302949 тоот дансанд шилжүүлсэн. шилжүүлж өгсөн байдаг. Энэ талаар хэргийн материалд хавсаргаж өгсөн. Нэгэнт захиалагч талаас туслан гүйцэтгэгчийг санал болгосон, гүйцэтгэгч санал болгосны дагуу туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн гэрээний үнийн дүнг шилжүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй нь “****” ХХК-ийн буруутай үйлдэл байх ба “****” ХХК-д хамааралгүй байдаг. Өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгчийг захиалагч өөрөө туслан гүйцэтгэгчийг санал болгож, “****” ХХК нь түүний дагуу гэрээ байгуулж өөрөөс хамаарах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ хэрэг үүссэний дараа “****” ХХК-д “****” ХХК нь нэхэмжлэл гаргаад “****” ХХК-ийн захирал О.**** нь 160,000,000 төгрөг хүлээн авсан нь үнэн, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор доголдолтой тоног төхөөрөмжийг засаж, янзалж, хүлээлгэж өгнө гэсэн тохиролцоотойгоор эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Иймд нэгдүгээрт захиалагч өөрөө туслан гүйцэтгэгчийг санал болгосон. Хоёрдугаарт уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан байгаа. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Иймд нэг ийм хэрэг маргаанд давхардсан хэрэг үүсгэхгүй буюу хуульд ч мөн энэ талаар тусгасан байдаг. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт яалт ч үгүй давхцаж байгаа. Усан спорт цогцолборын 2 давхарт баригдсан тэр боулингийн тоног төхөөрөмжийн ажлын доголдлын талаар өнөөдөр хэлэлцэгдэж байна. Энэ асуудал нь “****” ХХК, “****” ХХК-ийн хооронд хэлэлцэгдээд шүүгчийн захирамж гараад хүчин төгөлдөр болчихсон. Тэгэхээр нэг үйл баримтад давхардуулж хэрэг шийдэхгүй байхаар Иргэний хууль, иргэний эрх зүйн онолд давхардсан нэхэмжлэлийг шийдэхгүй гэж байдаг. Тэгэхээр **** аймгийн Засаг даргын Тамгын газар “****” ХХК-г өөрсдөө санал болгочхоод, санал болгосон компани нь доголдол гаргаад байхад тэр компанитайгаа хариуцлага тооцохгүй “****” ХХК руу нэхэмжлэл гаргаад байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Усан спорт яг хугацаандаа ашиглалтад орж, захиалагч хүлээж аваад актаар баталгаажуулсан. Энэ талаар гэрч А.***** гэдэг хүний мэдүүлэгт мөн авагдсан. Одоо хүлээлгэж өгөөд 2 жил гаран болж байна. Харин 2 давхарт байгаа боулингийн тоног төхөөрөмж нь одоо хүртэл ашиглалтад ороогүй. Боулингийн тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал шийдэгдсэн. Зөвхөн боулингийн тоног төхөөрөмжийн асуудал яригдаж байгаа. “**** “ХХК-д боулингийн тоног төхөөрөмжийн үнэ 160,000,000 төгрөг төсвөөс орж ирсэн. “****” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбарт манай компани 5 дугаар сарын 10-ны өдөр багтааж жижиг дэлгэцийг сольж, хэвийн болгох тул тус хугацаанаас эхлэн цаашид боулингийн төхөөрөмжийн хүний буруутай үйлдэл, орчны ус чийг, буруу ашиглалт зэргээс үл шалтгаалсан эвдрэл гэмтлийг нэг жилийн хугацаатай хариуцах болно. Мөн тус тоног төхөөрөмжийг угсарч нийлүүлэх үед тухайн үеийн Засаг даргын захирамжтай 11,000,000 төгрөгийн угсрах зардал шийдэж өгч байсан. Энэ зардлын үлдэгдлийг комисс ажиллаж хүлээж авсны дараа буюу 5 дугаар сарын 10-ны дотор манай компанид гаргаж өгнө үү гэж хүсэж байгааг аймгийн Засаг даргын Тамгын газарт илэрхийлж албан тоот хүргүүлж байна гэж бичсэн байгаа. Тэгэхээр “****” ХХК-ийн О.**** захирал нь **** аймгийн Засаг даргын Тамгын газартай “****” компанийн оролцоогүйгээр өөрсдөө шууд хоорондоо харьцдаг. 160 сая төгрөгөөс гадна 11 сая төгрөгийг бас нэмж авсан. Дахиад цаана нь үлдэгдэл зардал авна гэж бас тохиролцсон байна. Тэгэхээр “****” ХХК-ийн хамааралгүйгээр **** аймгийн Засаг даргын Тамгын газартай холбоотой гэдэг нь тайлбараар нотлогдож байгаа”  гэв.

 

            6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд “****” ХХК-ийн захирал О.****ийг төлөөлөн гуравдагч этгээдээр оролцож байгаа. **** аймгийн Засаг даргын тамгын газраас “****” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. “****” ХХК-ийн захирал О.****ийн хувьд “****” ХХК-аас туслан гүйцэтгэх тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Тоног төхөөрөмжийн зарим нь ажиллахгүй байгаа учраас **** аймгийн Засаг даргын тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд туслан гүйцэтгэгчийн ажлын доголдолтой холбоотой “****” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу “****” ХХК-ийн захирал О.****тэй эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулж, хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг. Иймд нэгэнт шийдвэрлэсэн хэрэг учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэх боломжтой. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

             7. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар нэхэмжлэл, итгэмжлэл, **** аймгийн **** даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн б/15, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн б/64 дугаар тушаалуудын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, **** аймгийн ****  “****” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  байгуулсан “БАУ-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, тусгай зөвшөөрөл, “****” ХХК-ийн “****” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан  “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”,  “****” ХХК-ийн “****” ХХК-аас боулингийн төхөөрөмжийн урьдчилгаа нэхэ87мжилсэн нэхэмжлэх, “****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  “****” ХХК-ийн **** аймгийн **** сум “Усан спортын цогцолбор”-ын барилгын ажлын нэгдсэн төсөв гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн байна. 

          

            8. Хариуцагч “****” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02/05 дугаартай итгэмжлэл, “****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ****” ХХК-ийн “****” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан  “Туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээ”, Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “****” ХХК-аас “****” ХХК-д 100,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, **** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00364 дугаартай шүүгчийн захирамж, “****” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/39 дугаартай албан бичиг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлж өгсөн.

 

         9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****ын хүсэлтээр А.****, Ц.****, А.****, Э***** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

         Нэхэмжлэл, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн иэтгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

          10.Нэхэмжлэгч **** аймгийн **** дарга Ц.**** нь  “****” ХХК-д холбогдуулан  **** аймгийн **** **** ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “БАУ-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

          **** аймгийн Засаг даргын тамгын газар болон “****” ХХК нарын  хооронд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчдийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

          Нэхэмжлэгч, хариуцагч талууд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний талаар маргаагүй бөгөөд энэ гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байна.

          Хариуцагч “****” ХХК нь БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээгээр **** аймгийн **** суманд Усан спортын цогцолбор барилгын барилга угсралт, халаалт салхивч, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгэж ашиглалтад оруулах үүргийг хүлээжээ.

          Тус гэрээнд заагдсан тоног төхөөрөмжийн угсралт хийх ажилд “боулингийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажил” багтаж байгаа  талаар зохигчид тайлбарласан бөгөөд маргаагүй байна.

            Иргэний хуулийн  210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно”,

            Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно”  гэж тус тус заажээ.

            Хариуцагч “****” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас “Усан спортын цогцолборт боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч, суурилуулах ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгүүлэх”-ээр “****” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээг байгуулсан нь гэрээ болон хуульд харшлаагүй байна.

           Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж зааснаар           хариуцагч “****” ХХК нь “**** ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Туслан гүйцэтгэгчтэй хийх” гэрээний хувьд захиалагч, харин **** аймгийн Засаг даргын тамгын газартай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч байна.

           Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт “Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна.”,

            Мөн хуулийн 347.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж тус тус заасны дагуу захиалагч **** аймгийн ЗДТГ нь  2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын нэг хэсэг болох “боулингийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажил”-ын үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэгч “****” ХХК-аас шаардах эрхтэй байна.

           “****” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Туслан гүйцэтгэгчтэй хийх” гэрээнд заасан  “Усан спортын цогцолборт боулингийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч, суурилуулах ажлыг иж бүрнээр нь хийж гүйцэтгэх” ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****, Н.****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****, гуравдагч этгээд “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.**** нарын тайлбар, гэрч А.**** “...Би 2023 оны 3 дугаар сараас одоог хүртэл Усан спорт сургалтын төвийн даргаар ажиллаж байна. Усан спорт сургалтын төв нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Боулинг ажиллаж байгаагүй. 2021 онд боулингийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. 2021 он 6 сард, 2024 оны 04 сарын 02-нд комисс ажилласан боловч хүлээж аваагүй. Боулинг ажиллахгүй байгаа шалтгаан нь боулингийн тоног төхөөрөмж хэвийн ажилладаггүй, аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй буюу бичиг баримт байдаггүй юм. Нийлүүлсэн компани нь бичиг баримтаа бүрдүүлээд 4 замаа ашиглалтад оруулчихвал цаашид ашиглах боломжтой. 2 зам нь ажиллалаа гэхэд нөгөө 2 нь ажилладаггүй”,

           Гэрч  Э.**** “...Боулингийн тоног төхөөрөмжүүдийг хөрөнгөдөө бүртгээгүй. Асаагаад ашиглах гэхэд эвдрэл гэмтэл байнга гардаг учраас ашиглаагүй байгаа. Тоног төхөөрөмжүүдийг цаашид ашиглах боломжгүй гэж үзэж байна”,

           Гэрч А.**** “...”****” ХХК-ийн усан спортын барилга нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр комиссын дүгнэлт гарч ашиглалтад оруулсан. Би хүлээн авах комиссын даргаар ажилласан. Тендерт оролцсон компани боулингийн тоног төхөөрөмж гээд 160,000,000 төгрөгийг ажлын тоо хэмжээнд оруулан тооцсон байсан. Барилгыг хүлээн авахад боулингийн тоног төхөөрөмж нь угсрагдаагүй байсан. Төсвийн хөрөнгө оруулалт болон санхүүгийн байдлаас хамаарч  боулингийн тоног төхөөрөмжийг гүйцэтгэгч байгууллага нь туслан гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. 

           12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****гийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбар  үндэслэлгүй байна.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж маргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ. Үүнд:

          12.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд “...“****” ХХК-ийн захирал **** нь усан спорт цогцолборын 2 давхарт байрлах боулингийн тоног төхөөрөмж байрлуулж, угсарч суурилуулах ажлыг 160,000,000 төгрөгт хийх боломжгүй, доод тал нь 300,000,000 төгрөг байж стандартын шаардлага хангасан төхөөрөмж авахаар байна гэж тухайн үеийн Засаг дарга Г.****, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.**** нартай уулзаж саналаа хэлэхэд дахин тендер зарлахад хугацаа алдах учраас 160,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой хүн олно гээд “****” ХХК-ийн захирал О.****ийг дуудаад О.**** нь 160,000,000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсний дагуу “****” ХХК-тай “****” ХХК нь гэрээ байгуулсан. Нэгэнт захиалагч талаас туслан гүйцэтгэгчийг санал болгосны дагуу туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан.  Гэрээний үүргээ биелүүлээгүй нь “****” ХХК-ийн буруутай үйлдэл байх ба “****” ХХК-д хамааралгүй байдаг. Нэгэнт захиалагч талаас туслан гүйцэтгэгчийг санал болгосон, гүйцэтгэгч санал болгосны дагуу туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь “****” ХХК-ийн буруутай үйлдэл байх ба “****” ХХК-д хамааралгүй” гэж маргасан.

           Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар “****” ХХК-ийн **** аймгийн **** суманд баригдах Усан спортын цогцолборын барилгын тендерийн баримтад авагдсан “**** аймаг **** сум, Усан спорт сургалтын төвийн барилгын ажлын нэгдсэн төсөв 2019 он” гэсэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд “****” ХХК нь боулингийн тоног төхөөрөмжийн үнийг 160,000,000 төгрөгөөр төсөвлөн тендерт оролцож, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр **** аймгийн Засаг даргын тамгын газартай “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээнд заасан ажлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор хийж гүйцэтгэн захилагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

           Хариуцагч “****” ХХК нь боулингийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажлыг 160,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжгүй талаар захиалагч талд мэдэгдсэн, мөн захиалагч нь туслан гүйцэтгэгч “**** ХХК-ийг гүйцэтгэгчид санал болгосон талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй хариуцагч тал үүнийг нотлох  баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, гаргаж байгаа тайлбараа нотолж чадаагүй байна.

            12.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** шүүх хуралдаанд “...****” ХХК нь тус тоног төхөөрөмжийг угсарч нийлүүлэх үед тухайн үеийн Засаг даргын захирамжаар 11,000,000 төгрөгийн угсрах зардал шийдэж өгч байсан” гэж тайлбартаа бичсэн байна. “****” ХХК-ийн О.**** захирал нь **** аймгийн Засаг даргын Тамгын газартай “****” ХХК-ийн оролцоогүйгээр шууд хоорондоо харьцдаг. 160 сая төгрөгөөс гадна 11 сая төгрөгийг нэмж авсан. Тэгэхээр “****” ХХК-ийн хамааралгүйгээр **** аймгийн Засаг даргын Тамгын газартай холбоотой байна.” гэсэн тайлбарыг гаргасан

           Нэхэмжлэгч **** аймгийн Засаг даргын тамгын газар болон “****” ХХК-ийн хооронд “Усан спорт цогцолборт боулингийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах” талаар байгуулсан ямар нэг гэрээ хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч тал  өөрийн гаргасан тайлбараа нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нотлож чадаагүй байна.

           12.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.**** “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно, энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан. Энэ асуудал нь “****” ХХК, “****” ХХК-ийн хооронд хэлэлцэгдээд шүүгчийн захирамж гараад хүчин төгөлдөр болчихсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн тайлбарыг гаргаж, тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00364 дугаартай шүүгчийн захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.**** “...Туслан гүйцэтгэгчийн ажлын доголдолтой холбоотой “****” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандсан байдаг. Үүний дагуу “****” ХХК-ийн захирал О.****тэй эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулж, хэрэгсэхгүй болгож шийдсэн байдаг. Иймд нэгэнт шийдвэрлэсэн хэрэг учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэх боломжтой. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж,

         Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна.” гэж тус тус заасан.

          **** аймгийн **** нэхэмжлэлтэй, хариуцагч “****” ХХК-д холбогдох “2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг урьд нь хянан шийдвэрлэсэн талаарх шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

           Харин тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 314/ШШ2025/00364 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй “****” ХХК-д холбогдох “08/2020 дугаартай туслан гүйцэтгэгчтэй хийх гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй байна.

          Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.****гийн гаргасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.****ын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

13. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн  347.2 дахь хэсэгт зааснаар **** аймгийн **** нэхэмжлэлтэй “****” ХХК-д холбогдох “2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай Усан спортын цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмж угсралт хийх” ажлыг гүйцэтгэх тухай гэрээний үүргээс биелэгдээгүй үүрэг болох боулингийн тоног төхөөрөмжийн угсралт хийх ажлын гүйцэтгэлийг хариуцагч “****” ХХК-аар хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.    

            14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана” гэж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар … нөхөн төлүүлнэ.”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж заасны дагуу хариуцагч “****” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

           15. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болно.       

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1  дэх хэсэг, 347 дугаар зүйлийн  347.2 дахь хэсэгт тус тус зааснаар **** аймгийн **** нэхэмжлэлтэй, хариуцагч “****” ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “БУА-ХНХЯ/201901013-04/2019 дугаартай **** аймгийн **** суманд Усан спортын цогцолборын барилга угсралт, халаалт, салхивч, тоног төхөөрөмж угсралт хийх” ажлыг гүйцэтгэх тухай гэрээний үүргээс гүйцэтгээгүй үүрэг болох боулингийн тоног төхөөрөмжийн угсралт хийх ажлын гүйцэтгэлийг хариуцагч “****” ХХК-аар хангуулсугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “****” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Д.ЦЭЦЭГЭЭ