Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 314/ШШ2025/00929

 

 

 

2025            12            01  

                           314/ШШ2025/00929

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** дүүрэг, **** дугаар хороо, **** давхарт **** тоотод байрлах, “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: **** аймгийн **** сумын **** дүгээр баг, **** гэх газарт  оршин суух, **** холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 620,574 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Хариуцагч **** овогтой **** 2025-03-07-ны өдөр 103263 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 4 сарын 16-ны өдөр 465,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.35 хувийн хүүтэй 2001099963 тоот зээлийг Хаан банк дахь **** тоот дансанд зээлдэгч **** нь шилжүүлэн авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-15-ны өдрийн байдлаар:

 

1. z2001099963 тоот зээл 2025 оны 05 сарын 16-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 465,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 182 хоногийн хүү 150,924 төгрөг, шимтгэл 4,650 төгрөг, нийт 620,574 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан тайлбартаа “****” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч ****  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан

“Зээлийн гэрээний үүрэгт 620,574 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           Шүүх нэхэмжлэгч “****” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ****д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 620,574 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь “хариуцагч ****ыг 620,574 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн  үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй юм.

           Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг  хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “****” ХХК нь хариуцагч ****д холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 620,574 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,267.22 төгрөгийн тавин хувь болох 9,633.61 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 9,633.61 төгрөгийг, хариуцагч ****аас 9,633.61 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

       ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ