Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ДШМ/19

 

 

 

 

 

 

 

 

 

      2026      01        26                                        2026/ДШМ/19

 

Ч.Б.д холбогдох

эрүүгийн хэргийн  тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч: Ч.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг /цахимаар/, Д.Халзан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан гомдолд үндэслэн, шүүгдэгч Ч.Б.д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: Ч.Б

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Ч.Б нь ... аймгийн Цагдаагийн газрын ... Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б.с Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан "Монгол улсаас 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан" гэсэн утгатай Цагдаагийн байгууллагын бүртгэлтэй 240 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Х.Ү.г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор "тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу" гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангасдаж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Б.с шүүгдэгч Ч.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.   

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч Ч.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч, хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ч.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б.д 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт,иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Ч.Б. нь давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх надад холбогдох дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн буцаасан үндэслэлүүдийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх бөгөөд хэргийг буцаахдаа хамгийн гол нь цагаатгасан үндэслэлүүдээ сайн тайлбарлахыг шаардсан бөгөөд эргэлзээтэй нотлох баримтуудад хэрхэн яаж үнэлэлт дүгнэлт өгч, яллах талын нотлох баримтууд нь цагаатгах талын ямар нотлох баримтуудтайгаа зөрчилдөж байгаа болох, мөн аль нотлох баримт нь илүүтэйгээр шүүгчийн дотоод итгэл үнэмшилд нөлөөлсөн болохыг огтоос дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчжээ. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийн талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан байгаа талаар: АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан надад холбогдуулан шалгасан дээрх хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Прокурорын газрын ерөнхий прокуророос сонсгосон ял, хэрэгт хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаанууд нь яг үнэндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байна гэж үзэхээр байна. Учир нь мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байдаг. Мөн хуульд зааснаар яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн байхад мөрдөгч, комиссар болон прокурорын зүгээс хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж дан ганц яллах талын нотлох баримтаар намайг буруутган ял сонсгожээ гэж үзэхээр байна. Намайг буруутгахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч уг тогтоол нь зөвхөн бусдын өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, эрүүгийн хэрэгт сэрдэгдэж байсан н. Ү. гэгч этгээдийн худал, гүтгэлгийн шинжтэй гомдол мэдээлэл, илтэд гүтгэсэн мэдүүлэгт нь үндэслэж буруутгаж байгаа нь тун харамсалтай ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Тэгэхээр Ү. гэдэг хүн цагдаагийн байгууллага руу 2 гар утастай орсон нь тодорхой болчхож байгаа. Харин мөрдөгч Б.нь цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт, төрийн алба хаагч, цагдаагийн байгууллагын алба хаагч, цагдаагийн алба хаагчийн сахилгын ёс зүйн асуудал гаргасан байна гэдгийг нь тогтоочихсон. Цагаатгах тогтоолыг нь Дээд шүүхээс буцаах шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой болго гээд техникийн шинжтэй асуудал. Хохирогчийг хохироод байгаа юм уу, эсвэл Б.г хохироогоод байгаа юм уу ийм шийдвэр гаргаж болохгүй. Энэ нь өөрөө өрөөсгөл. Тийм учраас энэ шийдвэр нь мөрдөн шалгах ажиллагаа нь бүрдсэн. Хавтаст хэргийн баримт чинь өөрөө эргэлзээтэй. Ба. гэдэг хүнийг шууд 100 хувь яллахаар хэмжээний баримт бүрдээгүй учраас ийм эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг би илэрхийлээд байгаа. Хэрэв хавтаст хэргийн материал нэгэнтээ бүрдээд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэхэд тооцоход эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтыг үндэслэх үндэслэлийг харгалзан үзэж намайг гэм буруугүйд тооцож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож намайг гэм буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасан үндэслэлүүд байна гэж гомдол гаргасан байгаа. ... Дээд шүүх зөвхөн процесстой холбоотой энэ алдаагаа зас гэсэн үед тухайн шатны шүүхийн шүүгч өөрөө тухайн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Хянан шийдвэрлэхдээ өмнө гаргаж байсан цагаатгах тогтоолоос эрс зөрүүтэй байдлаар буюу гэм буруутай гэж тооцож, өмнө нь цагаатгаж байсан этгээдийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж, хууль зүйн дүгнэлт хийж байгаа нь алдаатай дүгнэлт гарчээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн шүүхийн шүүгчийн өмнөх шийдвэр, хамгийн сүүлд гаргасан гэм буруутайд тооцсон шийдвэр, энэ цагаатгасан шийдвэр, гэм буруутайд тооцсон шийдвэр хоёрын аль нь үнэн зөв, аль нь итгэл үнэмшил дагуулах ийм хэрэг болов гэдэг дээр эргэлзэж эхэлж байна. Хяналтын шатны шүүхээс анхан шатын шүүхийн цагаатгасан тогтоолыг хэвээр үлдээсэн магадлал зэргийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж буцаана гэсэн үндэслэл заасан. Гэхдээ энэ үндэслэл дээр нэг зүйлийг л дурдсан. Анхан шатны шүүх цагаатгасан үндэслэлээ тодорхой заагаагүй байдаг. Цагаатгасан үндэслэлээ маш тодорхой зааж өгөх ёстой байна гэдгийг л дурдсан. Гэтэл энэ хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр манай үйлчлүүлэгчийн хувьд энэ хэрэг нь анхан шатын шүүх ямар нэгэн байдлаар нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа огт явагдаагүй, нэмэлт нотлох баримт огт нэмэгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн тийм ноцтой өөрчлөлт бий болоогүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэг анхан шатны шүүх дээр ямар байсан яг тэр хэвээрээ буцаад хүрээд ирж байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлал, тэмдэглэл, албан тоотууд наашаа, цаашаа шилжүүлсэн албан тоотууд нэмэгдсэн. Бодит байдлыг тогтооход бодитой хувь нэмэр оруулахуйц ийм нотлох баримт нэмэгдээд орчихсон ийм зүйл байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг анхан шатны шүүх бодитой дүгнэж чадсангүй. Урьд цагаатгасан тогтоолынхоо үндэслэлийг эрс няцаагаад гэм буруутайд тооцож байгаа шийдвэр нь үндэслэлтэй болж чадаагүй. Манай үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх талаарх гэрчүүдийн мэдүүлэгт нэг л зүйл байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд манай үйлчлүүлэгч Б.хувьд Ү.гэдэг хүнд ямар нэгэн байдлаар эрүүгийн хэрэг хүлээлгэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадах, шаардах ийм зорилгоор тухайн хүний бие эрх чөлөөгөөр халдаад байсан зүйл байхгүй. Ү.гэдэг хүний өөрийнх нь мэдүүлээд байгаа намайг муу муухайгаар хэллээ, харааж зүхлээ, дээр нь олон удаа цохилоо, зодлоо гэдэг ийм юм ярьдаг. Гэтэл энэ нь өөрийнх нь аман яриа л болохоос биш яг бодитойгоор нотлогдсон хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдчихсон зүйл нэг ширхэг ч байхгүй. Нөгөөтээгүүр манай үйлчлүүлэгч Б.  хувьд Ү_гэдэг хүнийг өөрөө дуудаж цагдаагийн байгууллага дээр дуудаж авчраад цагдаагийн байгууллагын албан өрөөнд мэдүүлэг авах гээд тулгаад шаардаад байсан зүйл огтоос байхгүй. Ер нь тухайн хүнийг эрэн хайгаад хэн болохыг нь олж тогтоосон. Энэ дээр цагдаагийн байгууллага хийх ёстой ажлаа хийгээд мөрдөгч хийх ёстой ажлаа хийгээд явсан. ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулахгүй байна. Тухайлбал хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэдэг гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан эрүүдэн шүүх гэдэг гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж ойлгож байна. Эрүүдэн шүүх гэдэг гэмт хэргийн шинж нь өөрөө хууль тогтоогч гэдэг хуульд тухайлан заагаад өгчихсөн байж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинж нь үйлдэл дээр зөрүүг тогтоогдож чадсан уу гэвэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Хоёр гэрчийн мэдүүлэг дээр үндэслээд буруутгаад байдаг. Тухайн цаг хугацаанд Сод-Эрдэнэ гэдэг прокурор дээр очиж уулзсан байдаг. С.прокурор дээр очиж уулзаад энэ асуудлаа тайлбарлаад хэлэхэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөөд явсан гэдэг. Түүнээс яг эрүүдэн шүүсэн гэдгийг тухайн гэрч нарын хэн аль нэг нь тодорхой мэдүүлэг өгсөн зүйл байхгүй байна. Иймд анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчлүүд гарсан байна гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад манай үйлчлүүлэгчид холбогдуулаад ял сонсгосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй байх үедээ энэ асуудлыг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл яллагдагчийн яллах болон цагаатгах ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн байх. Мөрдөгч, прокурорын зүгээс хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж дан ганц яллах талын нотлох баримтыг бүрдүүлэн манай үйлчлүүлэгчийг буруутгасан ийм хэргийг бүрдүүлжээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар манай үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Ч.Б.г яллагдагчаар татаад улмаар шүүгдэгчээр шүүх хуралдаанд оролцуулж түүнд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж байгаа энэ үйл явц нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасныг зөрчиж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгч Ч.Б_д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна” гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..гомдолтой танилцсан. Миний хувьд Чинзориг өмгөөлөгчтэй адил саналтай байгаа. Б.д Замын-Үүд сум дахь шүүхээс оногдуулсан энэ ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна” гэв.

8.Прокурор А.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах замаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхэд нэр дурдагдаад байгаа гэрч, хохирогч нарын мэдүүлгээр эрүү шүүлт тулгасан үйл баримт нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчөөс худал мэдүүлэг өгч байна. Б. болоогүй мэтээр ярьж байна гэж мэдүүлж, энэ талаар бас гомдол гаргаж байгаа боловч энэ хохирогч Ү.н мэдүүлэг болоод С., Б. нарын мэдүүлгийг няцаах, үгүйсгэсэн баримт байхгүй. Энэ баримтаа бас шүүх хуралдаан дээр илэрхийлж чадахгүй байгаад байна. Тэгээд няцааж, үгүйсгэсэн баримт байхгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж өгч байсан нотлох баримтуудыг анхан шатны шүүх дүгнэсэн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон Нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэгт эрүүдэн шүүх гэдэг үйлдлийг ямар үйлдлүүдийг хамааруулах вэ гэж тодорхой тусгаж өгсөн. Монгол улс дээрх энэ олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөнө гэсэн ийм хуулийн зохицуулалттай. Энэ хуулийн зохицуулалтаас харахаар өмгөөлөгчийн яриад байгаа, дуудаж ирүүлээгүй, өөрөө хүрээд ирсэн гэдэг. Тэгэхээр нь мэдүүлэг авчихсан гээд байгаа. Гэтэл энэ конвенцод болон дотоодын хууль тогтоомж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дээр дуудаж ирүүлсэн нь ирүүлээгүйгээс үл шалтгаалаад мэдүүлэг авах ажиллагаанд нь хүний эрхийг зөрчсөн үү, үгүй юу гэдгийг эрүүлжүүлж хуульчилсан байгаа. Тэгээд хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр мэдүүлэг авах зорилгоор Цагдаагийн хэлтсийн байранд уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтыг зохион байгуулахад орохдоо хохирогчийн зүгээс ямар нэгэн гэмтэл шарх сорви болоогүй боловч гарч ирэхдээ нүүрнээс нь цус гарсан гарч ирсэн гэсэн ийм үйл баримт тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэсэн ийм хууль зүйн дүгнэлтийг хийсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна.   ...Хохирогч өөрөө нотлох баримтаа шууд заадаг. Миний эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгийг түүнчлэн гэрч Б., С. нар хэргийн үйл баримтын талаар мэдүүлдэг. Тэгэхээр энэ баримтыг няцаан үгүйсгэсэн баримт байхгүй учраас хэрэгт авагдсан баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Гэмт хэргийн шинжийг бүрэн тогтоогоогүй, түрүүн дурдсан дуудаж ирүүлээгүй, утас авахаар маргалдсан гэдэг. Гэсэн хэдий боловч үнэхээр Ү.Н биед утас байсан уу, үгүй юу гэдэг нь зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээс л дурдагдаад байгаа болохоос өөр бусад баримтаар нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй. Нотлох баримтынхаа эх сурвалжийг зааж чадахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дахь хэсэгт мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдохгүй гэсэн ийм хуулийн зохицуулалттай байдгийг дурдах нь зүйтэй байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд шүүх хуралдаан явагдана. ... Шүүгдэгч Б. болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэв.

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Б.г Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа иргэн Б.Б.с Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан "Монгол улсаас 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан" гэсэн утгатай Цагдаагийн байгууллагын бүртгэлтэй 240 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 08 сарын 05-ны өдөр Х.Ү.г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор "...тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу гэж мөн баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангасдаж толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан” гэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “…шүүгдэгч Ч.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагч хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч давж заалдах гомдол гаргажээ.

2. Энэ гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудын эх сурвалжийг магадлан харьцуулан үзэхэд:

Шүүгдэгч Ч.Б. зүгээс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Х.Ү.с тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор түүний бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон, биед нь халдсан, зодсон, гэмтэл учруулсан зэрэг нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоогоогүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.     

Прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нар “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй” тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй байна.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог бөгөөд хэрэгт эдгээр нөхцөл байдлын талаар огт тусгагдаагүй, шалгаж, шийдвэрлээгүй ба тухайлбал хохирогч Х.Ү., шүүгдэгч Ч.Б. нар гар утас хураалгахаас эхлэлтэй маргаан үүссэн талаар оролцогч нар мэдүүлсэн ба хохирогч энэ талаар мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заан мэдүүлжээ. Харин шүүгдэгчийн “...хохирогчийн нүд шалбарсан нь надтай гар утас булаацалдах явцад өөрийнхөө нүдийг шалбалсан нөхцөл байдал байдаг” гэж мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлгээс зөрүүтэй бөгөөд шүүгдэгчийн үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан талаар хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлээгүй байна.

Шүүгдэгчийн зүгээс хохирогчид гэмтэл учруулсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй буюу шүүгдэгч мэдүүлэг авахаар хохирогчийг дуудаж, ирүүлсэн улмаар мэдүүлэг авах явцдаа баруун гараараа хохирогчийн зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангасдаж, толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гаргасан, маш олон удаа цохисон, 102 тоот өрөө рүү чирч оруулсан зэрэг үйл баримт хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн үзлэг зэрэг энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай байж болох бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй. 

Түүнчлэн шүүгдэгч Ч.Б. хувьд өөрт нь холбогдох хэргийг шалгаж, шийдвэрлэх явцад осолд орж албан үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтай байснаас иргэн Б.Б.С гаргасан гомдол, мэдээллийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж шалгаагүйг мөн  өөрийн холбогдсон хэрэгт шаардлагатай нөхцөл байдлыг шалгуулах талаар хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжгүй байсныг,  өөрийн цүнхийг хулгайлсан хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тухайн иргэн мэдээгүй болохыг улмаар түүний алдсан цүнхийг Х.Ү. гаалийн ажилтанд миний цүнх гэж хэлж, авч явсан, цүнхэнд байсан юаныг өөр дэвсгэртээр солигдсон байсан зэрэг нөхцөл байдлыг шалгаж, холбогдох баримтыг энэ хэрэгт хавсаргах нь тус тус хэргийн бодит байдлыг тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болох гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх шаардлагад нийцэх юм.

Мөн хохирогч Х.Ү.н “ ...Эрээнээс Монгол Улс руу хилээр орж ирэхэд чамайг цагдаагаас хайж байна гэсний дагуу цагдаа дээр ирсэн, ... Б. гар утсаа өг гэсний дагуу өгсөн, нөгөө утсаа өг гэсэн ...манай найзын утас гэхэд пэдийлээ гээд зодсон, шүүх эмнэлэг угаасаа Замын-Үүд суманд байдаггүй юм байна лээ, хүлээн авах дээр очсон чинь хүлээж авахгүй, манайх чинь эмнэлэг шүү дээ, Сайншанд руу л явах байх гэхээр нь үзүүлээгүй” гэсэн гомдол /1хх4/, мэдүүлэг болон гэрч Б.С.н “...хэрвээ Б., Ү. хоёрын хооронд маргаан зодоон болсон бол жижүүрийн шилэн хоргоны цаана сууж байгаа хүнд сонсогдоно” гэсэн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй  энэ талаар шалгаж, шийдвэрлээгүй байна.

Тиймээс шүүгдэгч Ч.Б.г нь иргэн Б.Б.н Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан "...Монгол улсаас 2023 оны 08 сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын Эрээн хот руу гарах явцдаа хилийн боомт дээр 2500 юань, хувцас зэрэг эд зүйлтэй цүнхээ алдсан" гэсэн утгатай Цагдаагийн байгууллагын бүртгэлтэй 240 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын хэлтсийн байрны жижүүрийн ахлах мөрдөгчийн 102 тоот өрөөнд 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Х.Ү.г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор "...тэр цүнх хаана байна пизда минь, чамайг пизда гэж дуудаж болохгүй юу, чи тийм хууль мэддэг пизда юу гэж баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохиж, 1 удаа алгадаж, толгой хэсэгт 2-3 удаа цохиж, баруун гараараа мангасдаж, толгойг нь ханатай хавсарч, баруун гараараа зүүн нүдний ухархай хэсэгт цохиж цус гарган бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгасан талаархи хэргийн бодит байдлыг тогтоохын зэрэгцээ хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, түүнд учирсан зүүн нүдний шалбархай хэний үйлдлээс учирсан болохыг зайлшгүй шалгаж, тогтоох нь зүйтэй бөгөөд энэ нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтойн зэрэгцээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл прокурор, мөрдөгчөөс гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаж, тогтоогоогүй буюу шүүгдэгч, хохирогч нар гар утсыг мөрдөгчид өгөхгүй гэх явцад хэний үйлдлээс хохирогчийн нүдний доод хэсэгт шалбарсан болох, хохирогчийн зүгээс өөрийн холбогдсон хулгайн гэмт хэргээс зайлсхийх зорилгоор мөрдөгчийг эрүү шүүлт тулгаж, зодсон гэж гүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдлыг анхаараагүй орхигдуулжээ.

4.Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ агуулгаар шүүгдэгч Ч.Б.д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг анхаарч, дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүргээ гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэсэн тодорхойлсонд үндэслэн үзвэл шүүгдэгч Ч.Б.ны холбогдсон хэрэгт мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай.

Иймд шүүгдэгч Ч.Б. нь хохирогч Х.Ү.Д холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ямар ажиллагаа явуулсан, үүнд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах, хойшлуулшгүй ажиллагаа хийсэн эсэх болон хохирогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг үйлдсэн талаар хэрэг хүлээлгэх, мэдүүлэг авах зорилгоор түүний эрх чөлөөнд ямар байдлаар халдаж, эрүү шүүлт  тулгасан талаар хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1,1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангасугай.

2.Шүүгдэгч Ч.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.САЙНТӨГС

                         ШҮҮГЧ                                 Д.МӨНХБҮРЭН

                       ШҮҮГЧ                                Н.БОЛОРМАА