| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 321/2025/01065/И |
| Дугаар | 315/ШШ2026/00224 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00224
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байх Солонго худалдааны төвийн 2 дугаар давхрын 11 тоотод үйл ажиллагаа явуулах, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, *******ийн *******,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, *******гийн ******* нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 993,965.55 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 1,003,965.55 төгрөг гаргуулах иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.*******, Б.******* нар нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 1035200090000432 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлж авсан. 2025 оны 01 дүгээр сарын 30-аас хойш зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй. Иймд Ж.*******, Б.******* нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 722,910.78 төгрөг, зээлийн хүүд 271,054.77 төгрөг, нотариатын төлбөрт 10,000 төгрөг нийт 1,003,965.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ж.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 1,003,965.55 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,322.5 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 993,965.55 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 1,003,965.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,003,965.55 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,645 төгрөгийн тал хувь 14,322.5 төгрөгийг хариуцагч Ж.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 14,322.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 993,965.55 төгрөг, нотариатын зардалд 10,000 төгрөг нийт 1,003,965.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,645 төгрөгийн тал хувь 14,322.5 төгрөгийг хариуцагч Ж.*******, Б.******* нар нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж, үлдэх тал хувь 14,322.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА