| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00126/И |
| Дугаар | 315/ШШ2026/00226 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00226
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багт оршин суух, *******ийн *******ын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн .... тоотод оршин суух, утас *******ийн *******өд холбогдох
бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.******* миний бие 2025-02-03-ны өдөр иргэн *******ийн өмчлөлийн Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 9-р баг Хайлааст гудамжны 20-2030 тоот хаягт байрлах, 705 м.кв газрыг, 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед худалдагч ******* газар дээрээ өөрөө амьдарч байсан. Бид өвлийн цагт гэрээ байгуулсан тул ******* худалдсан газраасаа шууд нүүх боломжгүй байна, хавар болохоор нүүнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд гэрээ хийснээс хойш бид хоёр дахин уулзаагүй. Гэтэл 2025 оны хавар түүний хадам ээж гэх хүн утсаар залгаж хүргэн минь нас барсан, өнчин үлдсэн хүүхдүүдийг нь бодоод өөрт чинь зарсан газрыг буцаагаад өгчих, мөнгийг нь буцаагаад өгье гэсэн. Тэгэхээр нь би хариуд нь Би өндөр настай ээж, хүүтэйгээ хамт амьдардаг аймаг руу эмнэлэг, сувилалд ойртох гэж газар худалдаж авсан, танай хүргэн Б.Лхагвасүрэн 2025-06-01 гэхэд суллаж өгөхөөр тохиролцсон, тиймээс хугацаандаа суллаж өгөөрэй гэж хэлсэн.
Би дээрх газрыг бүрлээгч ******* гэх хууль ёсны өмчлөгчөөс нь гэрээ байгуулан худалдан аваад, хууль журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн газрын өмчлөгчөөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн. Гэтэл бүрлээгчийн хадам ээж гэх хүн зориудаар айл буулгаж хашаа суллаж өгөхгүй өмчлөгч миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд Г.******* миний өмчлөлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, албадан нүүлгэж өгнө үү гэжээ
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ын газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст гудамжны 20-2030 тоот 705 м.кв газрыг хариуцагч С.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч уг газрын чөлөөлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч С.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******ын Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст гудамжны 705 м.кв газрыг хариуцагч С.*******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.******* хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 35,100 төгрөгийг хариуцагч С.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА