Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0476/З |
Дугаар | 221/МА2018/0478 |
Огноо | 2018-08-30 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2018/0478
2018 оны 08 сарын 30 өдөр |
Дугаар 221/МА2018/0478 |
Улаанбаатар хот |
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ч.Б, Б.Б, Б.Ц, Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0460 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 дүгээр албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийлгэхийг даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зарласан “Жолооны үнэмлэхийн бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх тухай” тендерийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0460 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.4, 47 дугаар зүйлийн 47.7, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг үндэслэн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн “Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зарласан “Жолооны үнэмлэхийн бэлдэц, хор, дагалдах хэрэгсэл бэлтгэн нийлүүлэх тухай” тендерийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх “Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 дүгээр албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, тендер шалгаруулалтыг үнэлгээг дахин хийлгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дээрх шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0460 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн Сангийн яамны 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6-1/3064 дүгээр албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүй, тендер шалгаруулалтыг дахин зарласан Үнэлгээний хорооны шийдвэр, /дүгнэлт/-ийг хууль бус болохыг тогтоолгох, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН