| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00206/И |
| Дугаар | 315/ШШ2026/00225 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 315/ШШ2026/00225
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 багт үйл ажиллагаа явуулах, утас 70518424, ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарын,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, *******ын *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, *******ын ******* нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэг 35,406,431.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.*******, Д.******* нар нь тус банкны Мөнххаан тооцооны төвөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №/3Г202351422397 тоот зээлийн гэрээ байгуулан 29,000,000 төгрөгийн зээлийг сарын 19.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь үндсэн зээлд 2,000,342.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,010,976.99 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 34,758 төгрөг, нийт 5,046,077.27 төгрөгийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан ч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 285 хоног хугацаа хэтрүүлсэн. Иймд 2023 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн №/ЗГ/202351422397 тоот зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 26,999,657.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,059,970.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 346,802.74 төгрөг нийт 35,406,431.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч С.*******, Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 35,406,431.16 төгрөгийг 12 сард хуваан төлөх хуваарь гаргаж тайлбар гаргасныг банкны зүгээс хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч С.*******, Д.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 35,406,431.16 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 12 хувааж буюу 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,406,431.16 төгрөг, 2026 оны 05, 06, 07, 08, 09, 11, 12 сарууд, 2027 оны 01, 02, 03, 04 саруудын 26-нд тус бүр 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбар нь хариуцагч С.*******, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 35,406,431.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч С.*******, Д.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага 35,406,431.16 төгрөгийг 12 хувааж буюу 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,406,431.16 төгрөг, 2026 оны 05, 06, 07, 08, 09, 11, 12 сарууд, 2027 оны 01, 02, 03, 04 саруудын 26-нд тус бүр 3,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,982 төгрөгийн тал хувь 167,491 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 167,491 төгрөгийг хариуцагч С.*******, Д.******* нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарын зээлийн гэрээний үүрэгт 35,406,431.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.*******, Д.******* нар нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2,406,431.16 төгрөг, 2026 оны 05, 06, 07, 08, 09, 11, 12 сарууд, 2027 оны 01, 02, 03, 04 саруудын 26-нд тус бүр 3,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334,982 төгрөгийн тал хувь 167,491 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 167,491 төгрөгийг хариуцагч С.*******, Д.******* нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА