| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00162/И |
| Дугаар | 315/ШШ2026/00232 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2026/00232
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ... дүгээр багт оршин суух, *******ы *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,303,757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* ББСБ ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 1,900,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд зээлд 1,102,972 төгрөг, хүүд 51,978 төгрөг нийт 1,154,950 төгрөгийг төлж, дахин зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй. Иймд үндсэн зээл 797,028 төгрөг, зээлийн хүү 426,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,381 төгрөг нийт 1,303,757 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Уг төлбөрийг 5 хувааж 2026 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын 20-нд тус бүр 260,751.4 төгрөг тус тус төлөх саналтай байна. Хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,303,757 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,303,757 төгрөгийг 5 хувааж, 2026 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын 20-нд тус бүр 260,751.4 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,810 төгрөгийн тал хувь 17,905 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,905 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг 1,303,757 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 04, 05, 06, 07, 08 дугаар саруудын 20-нд тус бүр 260,751.4 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,810 төгрөгийн тал хувь 17,905 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,905 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА