Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 315/ШШ2026/00248

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах, Хас банк ХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, *******ын *******т холбогдох  

зээлийн гэрээний үүрэг 18,185,546.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Хас банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2010118259 дугаартай зээлийн гэрээ байгуулан 19,034,820 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 4,556,632.76 төгрөг, зээлийн хүү 1,250,715.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,738.09 төгрөг төлсөн.

Ч.******* нь 2010118259 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар гэрээний үүргийг 364 хоног хэтрүүлж, зээлийн үлдэгдэл 14,478,187.24 төгрөг, хγγ 3,555,970.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 151,388.89 төгрөг нийт үлдэгдэл: 18,185,546.54 төгрөг байна.

Банкны зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр цуцалсан. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт нийт 18,185,546.54 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 18,185,546.54 төгрөгийг 12 хувааж буюу 2026.04.20-ны өдрөөс 2027.03.20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,515,462.21 төгрөгийг тогтмол төлөх хүсэлтэй байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 18,185,546.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 18,185,546.54 төгрөгийг 12 хувааж, 2026.04.20-ны өдрөөс 2027.03.20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 1,515,462.21 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,878 төгрөгийн тал хувь 124,439 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 124,439 төгрөгийг хариуцагч Ч.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэг 18,185,546.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026.04.20-ны өдрөөс 2027.03.20-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 хувааж сар бүр 1,515,462.21 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,878 төгрөгийн тал хувь 124,439 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 124,439 төгрөгийг хариуцагч Ч.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ П.БОЛОРМАА