| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00664/И |
| Дугаар | 315/ШШ2026/00026 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2026/00026
2026 01 08 315/ШШ2026/00026
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатарын дүүргийн 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин Тауэр-2, 11 давхар 101 тоот, *******,утас *******, ******* ХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 2-207 тоот, РД:*******4, утас: 93107776, ******* ******* холбогдох,,
Зээлийн гэрээний үүрэгт 2,516,956.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр С02000096883 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулсан. Тус гэрээний хүрээнд 2024 оны 08 сарын 22-ны өдөр 20001 кодтой зээл болох 1,000,000 төгрөгийг 60 хоногийн хугацаанд хүүгүй 1-4 хуваан төлөх бөгөөд зээлийг хувааж төлөх хугацааны /15 хоног/ дотор төлөөгүй тохиолдолд дараагийн хоногоос 8 хувийн хүү, алданги тооцох нөхцөлтэйгөөр, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20002 кодтой зээл болох 150,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатайгаар 7.00 хувийн хүүтэй, төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн. Зээлдэгч Э.Унга нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нотариатын зардал нийт 2,516,956.33 УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,516,956.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 сарын 25-ны өдөр 508,456.33 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цээрэгзэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,516,956.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч зээлийн төлбөрийг 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл буюу 4 сарын хугацаанд хуваан төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,516,956.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,516,956.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 сарын 25-ны өдөр 508,456.33 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цээрэгзэнтэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,221 төгрөгийн тал хувь 27,610.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,610.5 төгрөгийг хариуцагч ас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 2,516,956.33 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 сарын 25-ны өдөр 508,456.33 төгрөгөөр, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 666,666.66 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,221 төгрөгийн тал хувь 27,610.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 27,610.5 төгрөгийг хариуцагч ас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР