| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00639/И |
| Дугаар | 315/ШШ2026/00030 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 315/ШШ2026/00030
2026 01 09 315/ШШ2026/00030
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 1 хороо Богд ар хороолол, Хатанбаатар Магсаржав, 22, 1 давхарын хэсэг, *******, утас: *******, *******, "Прогресс финтек ББСБ" ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар, Баруун-Урт 7-р баг, боловсрол хороолол 9 байр, 12 тоот оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай, ******* ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,229,763.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дамдинсүрэн овогтой ******* , 2025.01.03-ны өдөр 710,000 төгрөг эрх тогтоолгон 30 хоногт эргэн төлөх нөхцөлөөр авсан. Манайхаас 2025.03.11-ний өдрөөс эхлэн залгахад зээл эргэн төлөлтийн хугацаа товлоод энэ 7 хоногтоо хийнэ гэсэн ч товлосон хугацаандаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй, утсаа авдаггүй эсвэл орох ярианы эрх хаагдсан байдаг. Үндсэн зээл 706,324.01 төгрөг, зээлийн χγγ 443,764.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79674.36 төгрөг, нийт 1,229,763.36 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлага 1,229,763.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.*******гийн хариу тайлбартай танилцлаа. Д.*******гийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,229,763.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,229,763.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг Уг мөнгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,064 төгрөгийн тал хувь 17,032 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,032 төгрөгийг хариуцагч Д.*******гээс гаргуулж нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 1,229,763.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,064 төгрөгийн тал хувь 17,032 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,032 төгрөгийг хариуцагч Д.*******гээс гаргуулж нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР