Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2026/00030

 

 

 

 

 

 

 

 

2026 01 09 315/ШШ2026/00030

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 1 хороо Богд ар хороолол, ******* *******, 22, 1 давхарын хэсэг, РД:8375968, утас: 98106191, 851114677, "Прогресс финтек ББСБ" ХХК-ийн

Хариуцагч: Сүхбаатар, Баруун-Урт 7-р баг, боловсрол хороолол 9 байр, 12 тоот оршин суух хаягтай, ЛЮ880919771 регистрийн дугаартай, *******гийн Баярхүүд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,229,763.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дамдинсүрэн овогтой Баярхүү /ЛІО88091977/, 2025.01.03-ны өдөр 710,000 төгрөг эрх тогтоолгон 30 хоногт эргэн төлөх нөхцөлөөр авсан. Манайхаас 2025.03.11-ний өдрөөс эхлэн залгахад зээл эргэн төлөлтийн хугацаа товлоод энэ 7 хоногтоо хийнэ гэсэн ч товлосон хугацаандаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй, утсаа авдаггүй эсвэл орох ярианы эрх хаагдсан байдаг. Үндсэн зээл 706,324.01 төгрөг, зээлийн χγγ 443,764.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79674.36 төгрөг, нийт 1,229,763.36 төгрөгийг Д.Баярхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баярхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Прогресс финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,229,763.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Баярхүүгийн хариу тайлбартай танилцлаа. Д.Баярхүүгийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК нь хариуцагч Д.Баярхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,229,763.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Д.Баярхүү нь нэхэмжлэлийн шаардлага 1,229,763.36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг Уг мөнгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхжаргалтай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,064 төгрөгийн тал хувь 17,032 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,032 төгрөгийг хариуцагч Д.Баярхүүгээс гаргуулж нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1,229,763.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баярхүү хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,064 төгрөгийн тал хувь 17,032 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 17,032 төгрөгийг хариуцагч Д.Баярхүүгээс гаргуулж нэхэмжлэгч Прогресс финтек ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР