| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00666/И |
| Дугаар | 315/ШШ2026/00037 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2026/00037
2026 01 13 315/ШШ2026/00037
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 923 тоотод оршин суух хаягтай, *******, утас*******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* 304 тоотод оршин суух хаягтай, , нарт холбогдох холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.Мөнхбаясгалан, нар нь 2025 оны 09 сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 сарын 11-ний өдөр 250,000 төгрөг, 2025 оны 10 сарын 16-ны өдөр 1,1,50,000 төгрөгийг тус тус зээлсэн. Зээлсэн мөнгөө өгөөгүй учир 4,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Мөнхбаясгалан, нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ээс 4,400,000 төгрөг авсан нь үнэн. Уг мөнгөнөөс 1,200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3,200,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Үлдэгдэл 3,200,000 төгрөгийг 2026 оны 02 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Мөнхбаясгалан, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Ч.Мөнхбаясгалан, нар нь нэхэмжлэлийн шаардлага 4,4,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс 1,200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3,200,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85350 төгрөгийн тал хувь 42,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 42,675 төгрөгийг хариуцагч Ч.Мөнхбаясгалан, нараас гаргуулж нэхэмжлэгч т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* зээлийн гэрээний үүрэгт 4,4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Мөнхбаясгалан, нар хүлээн зөвшөөрч, Уг мөнгөнөөс 1,200,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 3,200,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85350 төгрөгийн тал хувь 42,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 42,675 төгрөгийг хариуцагч Ч.Мөнхбаясгалан, нараас гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР