| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01025/И |
| Дугаар | 314/ШШ2025/00956 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2025/00956
2025 12 03 314/ШШ2025/00956
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** шүүхийн шүүгч *** би,
Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** хороо, *** талбай-02, *** тауэр, *** давхарт байрлах “*** ХХК”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дугаар багийн *** гэх газарт оршин суух, *** овгийн *** ***д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 688,447.63 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2025-01-07-ны өдөр *** тоот кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн. Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Гэрээний үүрэг зөрчигдсөн тул үндсэн зээл 499,970.21 төгрөг, үндсэн хүү 163,839.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,037.43 төгрөг, шимтгэл 10,600 төгрөг, нийт 688,447.63 төгрөг гаргуулна.” гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...‘*** ХХК’-аас авсан зээлээ хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*** ХХК” нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 688,447.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашиг, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь: