| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Цэцэгээ |
| Хэргийн индекс | 314/2025/01080/И |
| Дугаар | 314/ШШ2025/00951 |
| Огноо | 2025-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 314/ШШ2025/00951
2025 12 02 314/ШШ2025/00951
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*** шүүхийн шүүгч *** би,
Нэхэмжлэгч: *** хот, *** дүүрэг, *** хороо, *** давхарт байрлах “*** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** аймгийн *** сумын *** дугаар багийн “***” гэх газарт оршин суух, *** овгийн *** ***д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 1,183,129 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2024-02-14-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулсан.
2025 оны 2–3 дугаар сард олгосон зээлийн гэрээний дагуу нийт хэд хэдэн зээл авсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн тул үндсэн зээл, хүү, шимтгэлийн хамт нийт 1,183,129 төгрөг гаргуулна.” гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...1,183,129 төгрөгөөс 702,400 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 480,729 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан тайлбартаа:
“...хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*** ББСБ” ХХК нь хариуцагч ***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,183,129 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлж, үлдэгдлийг тогтоосон хугацаанд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** үүнийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашиг, хууль зөрчөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ ***